Шууд Chart

"Цогт тайж" кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ой тохиож байна

2015-10-12 15:49:28

Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, "Цогт тайж" кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ өрнүүлж байгаа юм. Өнөөдөр л гэхэд кино зохиолч, судлаач, найруулагчид XX зууны шилдэг кино "Цогт тайж"-ийн урлагийн түүхэн ач холбогдлыг оюутан залуус, залуу уран бүтээлчдэд таниуллаа. 70 жилийн өмнө бүтээсэн хэдий ч өнөө хэр нь жүжигчдийн тоглолт найруулга, эвлүүлэг гээд бүх талаараа монголын кино урлагийн оргилд байсаар байна гэж судлаачид үнэлж байна. Зөвхөн харагдах байдлаасаа, дэлгэцэнд үзүүлж байгаагаас гадна гүн гүнзгий утга агуулгыг шигээж харуулж чадсан бүтээл бол цогт тайж. Энэ өгүүлэмж нь өнөөгийн нийгэмд ч чухал хөндүүр сэдэв хэвээрээ байна.

Тухайн үед маршал Чойбалсан Цогт тайжын тухай киног хийх энэ санаачилгыг дэмжин улсын төсвөөс 2 сая 800 мянган төгрөг гаргаж байжээ. Зохиолыг Бямбын Ренчин, зөвлөлт холбоот улсын кино найруулагч Юры Тайчи нар хамтран бичсэн. Өмнө нь манайд кино зохиол бичиж байсан хүн байгаагүй учир ренчингийн зохиолыг кино зохиол болгоход Тайчи гол үүргийг гүйцэтгэж байсан. Бүр жүжигчидтэй ч тулж ажилладаг байсан гэж алтан үеийн киноны уран бүтээлчид хэлж байжээ. Тухайн үед хийгдсэн ихэнх кино хувьсгалын тухай, суртал ухуулгын шинжтэй байсан. Харин цогт тайж бол үндэсний үзлийг илэрхийлсэн гэдгээрээ онцлог. Тиймдээ ч энэ кино 20-р зууны монголын шилдэг кино гэж үнэлэгдсэн байдаг. Дэлгэрэнгүй сурвалжлагыг одоо хүргэе.


"Цогт тайж" кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 2101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.26.xxx [122.201.26.xxx] 2015-10-14 09:27
нийтлэлийнхээ алдааг сайн хараач ээ, хүний нэрийг зөв бичмээр юм, Юри Тарич шүү дээ
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-10-12 16:24
Цогт тайж киног өнгөт болгоно гээд гадаадруу явуулсан гэсэн хэзээ ирэх вэ. Орсууд хаврын 17 учрал киноогоо өнгөт болгочихсон байна лээ.

Бидэнтэй нэгдээрэй