
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эмэгтэй дүүгээ зарим нэг таагүй явдлаас болж өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүрэгт ажлаас нь халсан тухай Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин уламжилж байна. Сонины авсан мэдээгээр Ким Чен Ун “таагүй явдал” гэдэгт залуучуудын фестивалийн үеэр үзэгчид удирдагч руу дайрч, түүнийг тойрон авч гарнаас нь барьж авахыг завдсан, мөн саяхан Ким Чен Уныг нэг хамтралд очих үеэр золтой л гитар хөгжмөөр цохичих шахсаныг хамааруулсан байна. Гитар хөгжмөөр цохихыг завдагч нь БНАСАУ-ын удирдагчийг угтан авах ажиллагаанд оролцсон нэг хамтлагийн хөгжимчин байжээ.
Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ё Чон 2013 онд Хөдөлмөрийн намын протоколын албаны даргаар томилогдон ажиллаж байсан төдийгүй үүнийхээ хажуугаар ахынхаа улс төрийн гол зөвлөгч нь байжээ. Ким Ё Чон ахынхаа аюулгүй байдлыг хангаад зогсохгүй мөн түүний гадаад төрхөнд нь анхаарал тавьдаг, нэг ёсны стилист байсан гэнэ. Залуу удирдагчийн үс засалт, мөн өмссөн хувцас зэргийн загварыг дүү нь бодож олсон байна.
Ким Чен Ун эмэгтэй дүүгээ ажлаас нь халжээ | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.