
Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт хатагтай Аун Сан Су Чи дэмжигчдэдээ хандаж, 11 дүгээр сарын 8-нд болох Парламентын сонгуулийн үеэр янз бүрийн өдөөн хатгалт болж магадгүй тухай анхаарууллаа. “Мьянмар элевен” сонин энэ тухай мэдээлж байна. “Хүмүүс сонгуулийн өдөр сэрэмжтэй байх хэрэгтэй. Цаанаасаа зохион байгуулалттай эмх замбараагүй байдал үүсэх аюул бий. Сонгуулийг амар тайван явуулах нь бид бүхний хувьд чухал ач холбогдолтой” гэж Су Чи мэдэгджээ.
Түүний тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам улс төрчид болон ажиглагчдын урьдчилсан таамгаар Мьянмарт болох парламентын сонгуульд ялах магадлал маш өндөр гэнэ. Эндэхийн хуульд зааснаар шинэ Ерөнхийлөгчийг парламентад олонх болсон нам өөрийн эгнээнээс сонгодог. Мөн тус улсын Үндсэн хуульд зааснаар гадаад оронд төрөл төрөгсөдтэй нэр дэвшигч төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэх эрхгүй, иймээс энэ саад бэрхшээл хатагтай Сан Су Чи-д Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх боломж өгөхгүй байгаа. 20-иод жил гэрийн хорионд байсан Сан Су Чи Британийн эрдэмтний бэлэвсэн эхнэр, түүний хоёр хүү нь Британийн харьяат, Лондонд амьдардаг. 1962-2010 онд Мьянмарыг цэргийн дэглэм захирч байсан, таван жилийн өмнөөс тус улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэл эхэлж, сонгууль болж, энэ ардчилсан сонгуулийн дүнд засгийн эрх Иргэний Засгийн газрын мэдэлд ирсэн юм.
Мьянмарын сонгуулийн үеэр янз бүрийн өдөөн хатгалга болж магадгүйг анхааруулав | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.