Шууд Chart

Дархлаажуулалт үргэлжилж байна

2015-10-14 13:33:58

Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног энэ сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулж байна.

Сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 хүүхэд хамрагдаж, 86.5 хувьтай,  15 настай 22230 хүүхэд вакцинд хамрагдахаас 17992 хүүхэд хамрагдаж, 80.9 хувийн хамралттай байгаа аж.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын вакцинаас хоцорсон 989 хүүхдийг нөхөн вакцинжуулжээ.

 


Дархлаажуулалт үргэлжилж байна   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй