
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 5. Адъяа гараг. Гар одтой, 1 цагаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ ордны эмэгтэйчүүд шинэ танилтай болно. Зарим нэгний хувьд энэ нь хайр сэтгэлийн холбоо болон хувирч ч магадгүй. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой. Энэ ордны эрчүүдийн урам хугарна. Амжилтад хүрэхийн тулд стратеги төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хамт олонтойгоо хэрэгжүүлэх нь зохилтой.
Үхэр (4/20-5/20)
Тааламжгүй өдөр. Ялангуяа эмэгтэйчүүдэд бүр ч их мэдэрнэ. Бие тавгүйтэх эсвэл бүтэлгүй худалдаа хийж ч магадгүй. Чимээ шуугиантай газраас холдож тархи оюунаа амраа. Харин эрэгтэйчүүдэд шинэ танилтай учрах юм уу гэнэтийн романтик адал явдалтай учрах боловч энэ нь зөвхөн илүү халамж, сэтгэл зовинол л танд авчрах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Хайр дурлал, нуугдаж байсан бүтээлч чадварууд нээгдэх өдөр. Хойшлуулж байсан ажлууд тань өнөөдөр дуусгавар болно. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Та оюун санааны болон эд материалын талаас танд юу хамгийн их хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй. Та энэ бүгдийг сайтар нарийвчлан судлах хэрэгтэй бөгөөд үүний үр дүнд цаашид хүссэнээрээ хэрхэн ажиллах талаар нэгийг бодно. Идэвхтэй амралт болон зугаалахад таатай өдөр байна.
Мэлхий (6/22-7/22)
Тэвчээртэй байх өдөр. Худал амлалт хууран мэхлэлт нь таныг гайхширалд хүргэнэ. Бодит байдлыг бодитоор үнэлж, хий хоосон зүйл зохиох хэрэггүй. Өөрийн хийж буй алхамдаа шүүмжлэлтэй ханд. Шинэ танилтай болохоос татгалзаж, найз нөхөд болон танилуудтайгаа харьцахдаа биеэ барьж тэсвэр тэвчээртэй хандаарай.
Арслан (7/23-8/22)
Өөрийн үзэл бодол сонирхлоо хамгаалан тэмцэх өдөр. Өнөөдөр таны үйл ажиллагаа, санаа бодол тогтсон хэв журамтай зөрчилдөнө. Бусдыг бүү аялдан дагалд. Ажил дээрээ мөн гэртээ нэр хүндээ хамгаал. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны түрийвч нимгэрэх тул арвич хямгач бай. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ амжилтаар бахархана.
Охин (8/23-9/22)
Идэвхгүй назгайрсан өдөр. Урт хугацааны төсөл төлөвлөгөөг зохиолгүй, ямар нэгэн амлалтыг хэн нэгэнд өгөхгүй байхыг од гарагс сануулж байна. Магадгүй, биеийн эрүүл мэндтэй холбоотой таагүй асуудал үүсэн гарч мэднэ. Танд тайван амгалан амралт зайлшгүй хзрэгтэй байна. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяналтандаа байлгаж, хэн нэгний хүсэлт гуйлтыг биелүүлэхээс татгалзахгүй, мөн хэн нэгнийг гомдоохгүйн тулд сэтгэл хөдлөлөө барьж байх хэрэгтэй. Таны амьдралын эрч хүч доод түвшинд байгаа тул хичнээн хичээн зүтгэсэн ч амжилтыг үл олно. Энэ нь таны урмыг хугалж, улмаар сэтгэлийн хямралд оруулж ч мэдэх талтай байна..
Жинлүүр (9/23-10/22)
Өнгөрсөн үйл явдалд зөв зүйтэй үнэлэлт өгч, эргэцүүлэн бодоход сайн өдөр. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авч мэдэх ба энэ нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий байдал нь харилцаанд үл ойлголцлыг үүсгэнэ. Хувь заяаны гэнэтийн шалгалтад бэлэн байгаарай. Хүсэл мөрөөдөл болон бодит үнэн хоёрыг дэнсэлж, сайн бодож тунгаагаарай. Хийж чадахгүй ажлыг хийх гэж барьж авахын шаардлагагүй. Таны нуруун дээрх ачааг улам хүндрүүлэхээс өөр ямар ч үр дүнг авчрахгүй бололтой. Та хэт их ажиллаж, стресст орох магадлалтай, улмаар энэ нь таны эрүүл мэндэд маш их хор уршгийг учруулж болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Бодол санаагаа ариусган цэвэрлэх, энергийн шинэ эх үүсвэр олох, амрах өдөр. Өдрийн ерөнхий төлөв эерэг боловч эрсдэлд дурлан, эрүүл мэнддээ анхаарал тавиагүйгээс болоод бие өвдөж магадгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Яаралтай эмчид ханд, эс тэгвэл өвчин ужгирч болзошгүй. Хэтэрхий шулуун зангаасаа болж, ойрын хүрээлэлд багтдаг хүмүүстэй зөрчилдөж магадгүй. Од гарагийн нөлөө тааламжтай бус, үүний нөлөөгөөр гэр ахуйн аар саар ажил хамаг цагийг тань үрэх бололтой.
Нум (11/22-12/21)
Идэвхтэй амрах, өвлийн хүрээлэнгээр зугаалахад таатай, ойрын хүмүүстэйгээ, лааны гэрэл, камин зуухны хажууд ярилцан суухад тохирох өдөр. Хүнд хүчир биеийн хөдөлмөр, нягт нямбай үйл ажиллагаа шаардах ажил хийсний хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд ноёлох хөндий хүйтэн харилцаа нь таны хувьд биеэ авч яваа байдал, үзэл бодлоо өөрчилж шинэчлэхийг шаардана.
Матар (12/22-1/19)
Таны толгойд олон тооны уран сэтгэмж, зөгнөл эргэлдэх бололтой. Гэвч хий хоосон зүйлд автаж эрсдэл гаргаж алдагдал хүлээх магадлал өндөр байгааг анхаараарай. Өөрийн санаа, төслөө эрүүл ухаанаар, зүй тогтлоор нь судлан сайтар шалгах хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн хувьд аз сорих, сугалаа сугалах болон мөрийтэй тоглоомд оролцох сонирхол ихээр төрөх бололтой.
Хумх (1/20-2/18)
Таны сэтгэл санааны баялгийн ачаар гэр бүлийн харилцаа халуун дулаан болно. Хамтрагчтайгаа харилцан харьцахад маш таатай өдөр. Хэрвээ аялалаар явах гэж байсан бол хойш нь бүү тавь. Өнөөдөр танд гэр бүлийн идэвхтэй амралт хэрэгтэй. Орой нь ядаргаа ба уур уцаарыг хүргэж мэдэх таагүй мэдээ сонсож болно. Өөрийгөө барь. Ажлын идэвхтэй долоо хоногт бэлтгэ. Үүсэх асуудлыг шийдэхэд их хүч шаардагдана.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн татах чадвар нэмэгдэнэ. Найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн өдөр. Ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул.
Өнөөдрийн зурхай /2015.10.18/ | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.