Шууд Chart

Цахилгааны хязгаарлалт хийх үеэр замын түгжрэл үүсчээ

2013-09-12 13:43:52

Энэ сарын 11-ний өдөр Баруун 4 замын уулзварын хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх үеэр тус уулзварын гэрлэн дохио 8 цагийн турш ажиллаагүй байна. Үүнээс шалтгаалан замын түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийх тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохионы цахилгааныг хязгаарлахгүй байх талаар “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-т санал хүргүүллээ.

 Мөн чиглэлийн троллейбус, автобусууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч,  30 минутаас  2цаг 30 минут хүртэл хугацаанд зогсолт хийж, замын хөдөлгөөнийг нягтруулах тохиолдол гарч байна. Тиймээс төв зам дагуу чирэгч тээврийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд байршуулж,эвдрэл гарсан тохиолдолд богино хугацаанд автозамыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цахилгааны хязгаарлалт хийх үеэр замын түгжрэл үүсчээ  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй