
БНХАУ дэлхий даяар гоц халдварт өвчинтэй тэмцэхэд 7 сая америк долларын хандив өргөхөөр болжээ. Өчигдөр Хятадын сангийн яам дэлхий даяар эрүүл ахуйн орчныг сайжруулахад 7 сая америк доллар хандивлах тухай гэрээг НҮБ-тай байгуулсан байна.
Энэхүү 7 сая америк долларын 5 саяыг нь Эбола вирусын тархалттай тэмцэхэд, үлдсэн 2 саяыг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжийн санд хандивлах юм байна. Өнгөрсөн оны 10-р сард Хятад улс мөн л 2 сая америк долларыг Сьерра-Леон, Либери, Гвиней зэрэг эбола вирусын халдвар хамгийн их тархсан орнуудад эболатай тэмцэхэд нь зориулан хандивлаж байжээ. Ер нь БНХАУ гоц халдвартай эбола вирус тархсан бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж маягаар 120 сая америк долларыг хандивласан юм.
Хятад улс гоц халдварт өвчинтэй тэмцэхэд 7 сая ам.доллар хандивлана | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.