Шууд Chart

Нууцлаг Йосефине Юсеф...

2015-10-24 14:16:54

Хоёр нэртэй, хоёр хүйсийг илэрхийлсэн төрхтэй нэгэн хүний тухай сонирхолтой баримтыг хүргье. Түүнийг Йосефине Юсеф /Josephine Joseph/ гэдэг байсан бөгөөд тал бие нь эрэгтэй тал бие нь эмэгтэй нэгэн байжээ. Йосефине Юсеф нь 1913 онд төрсөн, Польш Австраас гаралтай гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл ховор үлджээ. Тэрээр гажуудын шоунаас гаралтай үзүүлбэр үзүүлдэг байсан гэх бөгөөд эрэгтэй талдаа яг л тарзан шиг хувцаслаж эмэгтэй талдаа даашинз өмсдөг нэгэн байж. Хүмүүс түүнийг тайзан дээр эрэгтэй эмэгтэй болон жүжиглэдэг маягтай хүүхэн гэж ярилцдаг байсан ч үнэндээ бол жинхэнэ хермафродите буюу манин хүн байсныг сүүлд нь нотлосон гэдэг.

Түүний баруун тал нь эрэгтэй царайнд сахал болон баруун гаранд нь үс, эмэгтэй талдаа тэр яг л эмэгтэй хүн шиг бүх зүйл нь эмэгтэйлэг харагддаг байжээ. Тэрээр зөвхөн тайзан дээр жүжиглэдэг байгаагүй. 1932 онд буюу 19 настайдаа  "Freaks" кинонд тоглосон юм. Түүний өндөр нь 1,68м бөгөөд өөрийнхөө энэхүү байдлаас эмээх нь битгий хэл харин ч үүгээрээ бахархан дэгжин хувцаслаж янз бүрийн шоунуудад оролцдог байжээ. Дашрамд хэлэхэд түүний эрэгтэй талыг Юсеф харин эмэгтэй талыг нь Йосефине гэдэг байсан юм байна.

Б.Дулмаа


Нууцлаг Йосефине Юсеф...  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй