Шууд Chart

Улаан эсэргэнэ өвчнөөс сэргийлье

2015-10-26 12:42:59

ХӨСҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

-Улаан эсэргэнэ гэж ямар өвчин вэ?

-Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг, ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээрх тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Хүүхдүүд ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг.

-Халдварын эх уурхай хэн бэ?

-Улаан эсэргэнэ өвчтэй хүн, А хүрээний стрептококкын нян агуулагчид.

-Халдвар ямар замаар дамжих вэ?

-Халдвар амьсгалын замаар агаар дуслаар дамжина. Мөн уг өвчин үүсгэгчээр бохирлогдсон эд юмс, тоглоом, өвчтөний хувцас, хүнсний зүйл, сүүгээр дамжиж болно.

-Хэзээ хамгийн халдвартай байх вэ?

-Улаан эсэргэнэ өвчний нууц үе дунджаар 2-7 хоног ба өвчний эхний өдрөөсөө л бусдад  халдварлах аюултай.

-Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурна (380-400С)

  • Хөөмий, залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл (улаймал шинжтэй юм залгихад эмзэглэлтэй хөндүүр болно)
  • Тунгалагийн булчирхайн үрэвсэл (тэмтрэхэд эмзэглэлтэй хатуувтар)

  • Тууралт (хоорондоо маш шигүү, тод улаан заримдаа цайвар өнгөтэй, цээжний 2 хажуу хэвлийн доод хэсэг,  цавь, суга, тохойд илүү шигүү гарсан байдаг),

  • Хэл зузаан цайвар өнгөртэй болно (2-3 хоногт өнгөр нь хэлний үзүүр болон хоёр захаасаа арилна, 4-5 дахь хоногт хэл час улаан өнгөтэй болж бөөрөлзгөнөтэй төстэй харагдна),

  • Бөөлжих, хэвлийгээр өвдөх, нойр хоолондоо муудах шинжүүд илэрнэ.           

Хэрвээ та улаан эсэргэнэ өвчнөөр өвдсөн хүнтэй хамт байсан бол 

  • 10-21 хоног эмчийн хяналтанд байх,
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх,
  • Ам, хамрын хөндий, хоолойгоо тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлж хэвших,
  • Хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх,
  • Халуун, бүлээн шингэн юм ахиухан уух,
  • Дулаан хувцаслаж даарахгүй, хоолойгоо өвтгөхгүй байх,
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Улаан эсэргэнэ өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 13485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zaawal xariu ogch tuslaarai [127.0.0.xxx] 2019-01-09 03:05
Geriin argaar yaaj edgerex we

Бидэнтэй нэгдээрэй