
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Ил хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо /Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд/ зохион байгуулах гэж байна.
Тус хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт маргааш 15.00 цагт Монгол Төрийн Түүхийн музейд болно.
“Монгол Ил Хант улс” үзэсгэлэн маргааш нээгдэнэ | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.