
Шээсний шинжилгээг 10 гаруй үзүүлэлтээр гаргах хурдавчилсан оношлуур манай улсад БНСУ-ын “Руйсанса” компанийн буцалтгүй тусламжаар орж ирээд байгаа юм. Улмаар шинжилгээг энэ сарын 1-нээс өрхийн эмнэлгүүдэд авч эхлэх байсан. Гэвч шинжилгээ авахад хэрэглэх оношлууруудын хугацаа дууссан. Мөн зарим дүүргийн өрхийн эмнэлэгт шинжилгээний төхөөрөмж хүрэлцээгүйгээс дахин захиалах шаардлага гарчээ.
Түүнчлэн захиалсан тоног төхөөрөмж болон оношлуурууд Солонгосын талд саатаад байсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэ сарын сүүлч гэхэд бүх өрхийн эмнэлэгт төхөөрөмж болон оношлууруудыг хүлээлгэн өгч, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ авна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын Оношзүйн лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Аззаяа ярилаа.
Шээсний иж бүрэн шинжилгээ авах оношлуур ирэх сараас өрхийн эмнэлгүүдэд хуваарилагдана | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.