Шууд Chart

Жилд 100 гаруй зүрхний гажигтай хүүхдийг ураг байхад нь хяналтанд авдаг

2015-10-29 19:12:22

Манай улсын хэмжээнд зүрхний гажигтай хүүхдүүд төрөх тохиолдол жил бүр нэмэгдэж байна. Тухайн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад эхний тавд багтдаг гэж Эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байгаа юм. Зүрхний гажигтай хүүхдүүдийн эмчилгээ оношилгооны ажлыг хэрхэн сайжруулах шаардлагатай талаар "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрт хөндлөө. 

Дөрвөн настай Г хүүгийн зүрх 2.3 см цоорхойтой төрсөн. Түүнийг зүрх сэтгүүрдэх аргаар буюу судсан дотуурх мэс заслын аргаар эмчилж байна. Ийм төрлийн аргаар зөвхөн энэ оны 10 дугаар сард яг ийм хагалгааг 10 гаруй хүүхдэд хийсэн гэж ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч н.Болормаа хэлж байна.

Түүнчлэн зүрхний гажгаас гадна өөр төрлийн эмгэгээр давхар өвчилсөн хүүхдийн төрөлтийн тоо ч өндөр түвшинд хүрсэн байна. Ийм төрлийн гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагдаж чадаагүй байна. Энэ байдал нь хүндрэл үүсгэж байгааг улсын 3-р эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч н.Даваацэрэн ярилаа.

Улсын 3-р төв эмнэлэгт жилд дунджаар 100 гаруй хүүхэд зүрхний мэс засалд ордог ба ердөө 1 сая төгрөгийн зардал гарах боломж бүрдсэн. Бусад улсад хийлгэхэд 50-60 сая төгрөгийн зардал гардаг байна. Манай улсад тухайн мэс заслыг хийхэд оношилгоо эмчилгээ олон улсын түвшинд хүрсэн гэж эмч нар тайлбарлаж байна. Одоо эцэг, эхчүүд хүүхдээ ураг байх үед нь оношлогоонд хамруулснаар зүрхний гажигтай хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэснээр эмнэлгийн ачааллыг ч бууруулахад чухал нөлөөтэй байх юм гэж эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жилд 100 гаруй зүрхний гажигтай хүүхдийг ураг байхад нь хяналтанд авдаг   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй