
Спортын гимнасткиийн 46 дахь удаагийн уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шотланд улсын Гласгоу хотноо 8 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Нийт 80 орны 500 гаруй гимнастикчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж, 2016 оны Рио-гийн зуны олимпийн наадамд оролцох эрхээ олж авах ажээ.
18 настай Симона Бэйлс өөрийн нутаг нэгт тамирчин 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадмын аварга АНУ-ын уран сайхны гимнастикч Габби Дугласыг ялсанаар ийнхүү 3 дахь удаагаа дэлхийн уран сайхны гимнастикийн аварга боллоо.
Бэйлс газар дээр хийх үзүүлбэрт нэг ч алдалгүй Дугласаас бүтэн оноо илүү авснаар нийт 60.399 оноогоор түрүүлсэн юм. Ийнхүү АНУ-ын тамирчид 1, 2 дугаар байрт шалгарсан бол Румины тамирчин Лариса Ирдаче хүрэл медалын эзэн болсон юм.
Симона Бэйлс ийнхүү 3 удаа дарааллан уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байгаа юм. Харин түүний нутаг нэгт тамирчин Дуглас нь 1981 оны Москвагийн хотноо зохион байгуулагдсан 11 дэх удаагийн зуны олимпийн наадмын аварга Елена Давидовагаас хойшхи анхны эмэгтэй уран сайхны гимнастикийн олимпийн алтан медалыг эх орондоо авчирч байсан юм. Тэрээр 2012 оны Лондоны зуны олимпийн наадмаас багийн, болон ганцаарчилсан төрөлд аваргын алтан медаль авсан ажээ.
Сонирхуулахад энэ удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Уран сайхны гимнастикийн дэлхийн аваргын ялагч Риогийн эрхийг авна | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.