Шууд Chart

Сидней Их Сургуулийн профессор манай улсад ажиллажээ

2015-11-05 11:32:59

Австрали улсын Сидней Их Сургуулийн профессор Роберт Кумминг аравдугаар сарын 23-29-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Геронтологийн үндэсний төвтэй хамтран Монгол Улсад ажиллаж ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцсан байна.

Тэрбээр Геронтологийн үндэсний төв, Төгөл ахмадын сувилал, Улаанбаатар төмөр замын ахмадын хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон тус дүүргийн 31 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн 10 дугаар сарын 27-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Остеопороз болон явганаас унаж бэртэх” сэдвээр оюутнуудад лекц уншсан байна.

Хөтөлбөрийн төгсгөлд профессор Роберт Кумминг Геронтологийн үндэсний төвийн захирал М.Нямсүрэн, Чанарын албаны дарга Т.Дулмаа, СЭШГХХА албаны дарга Ч.Одгэрэл нартай дүгнэлт уулзалт хийж, Монгол Улсын ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 


Сидней Их Сургуулийн профессор манай улсад ажиллажээ   
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй