Шууд Chart

Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай

2015-11-05 13:18:41

2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн ч, иргэд тэр бүр үйлчлүүлэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд энэ жилийн тухайд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ажээ.

Тодруулбал, энэхүү шинжилгээг эмэгтэйчүүд харьяа өрхийн эмнэлгүүддээ өгөх боломжтой бөгөөд сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед шинжилгээг авах боломжтой юм. Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлдэг аж.

Хавдраас сэргийлэх өдөр 2015 оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжилж байна.  

 


Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай   
Үзсэн: 2682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-06 11:10
сургалт авая
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-05 16:44
Unshaad oilgochih tenhel alga uu. arai ch dee
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-11-05 16:33
Тодорхой мэдээлээчээ............. Шинжилгээ хаана явагдаж байна. Үнэ төлбөр Бүрдүүлэх бичиг баримт гэх мэт

Бидэнтэй нэгдээрэй