Шууд Chart

“Бидний эхлэл-2015” эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал боллоо

2015-11-06 17:25:56

Монголын Эмнэлзүйн Эмзүйн “Бидний эхлэл-2015” эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал өчигдөр Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, мэдээллийн төвд боллоо.

Эрдмийн бага хуралд 29 илтгэл ирүүлснээс шалгарсан 10 илтгэлийг тавьсан. Нэгдүгээр байрыг Б.Цэрэнлхам “Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”, хоёрдугаар байрыг Б.Нямгэрэл “Эм ба химийн бодисын цочмог хордлогоор эмчлүүлэгсдэд хийсэн судалгаа”, гуравдугаар байрыг УХТЭ-ийн эм зүйч Б.Мөнхжаргал “УХТЭ-ийн мэс засал судлалын тасагт 2015 онд хэвтэн эмчлүүлэгчдийн антибиотикийн зохистой хэрэглээг ор хоног, антибиотикийн зардалтай харьцуулан судалсан дүн” илтгэлээрээ эзэлсэн юм.

Анхдугаар бага хурлаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн практикт орчин үеийн шинэ үзэл баримтлал болох  “Эмнэлзүйн эм зүйч” гэсэн эмзүйн тусламж үйлчилгээг хамгийн зөв, оновчтой зохион байгуулалттайгаар үйлчлүүлэгчид чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, орчин үеийн эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээний жишигт ойртуулах, мэргэжлийн боловсон хүчнийг үр ашигтай ажиллуулахыг зорилгоо болгожээ. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2000 онд анх Хавдар судлалын үндэсний төв болон Шастины нэрэмжит КН 3-р төв эмнэлгийн эмийн сангийн эм зүйчид тасаг нэгж тус бүрт үйлчлүүлэгчид чиглэсэн эм зүйн тусламж үйлчилгээг эхлүүлж байжээ. Одоо эмнэлгийн байгууллагын 90 гаруй хувьд эмнэлзүйн эм зүйн алба байгуулагдан эм зүйн үйлчилгээ, боловсон хүчний асуудал, удирдлагын арга зүйг өөр өөрсдийн хүчин чадал нөөц боломжоор “Эмнэлзүйн эмзүйн” тусламж үйлчилгээг үзүүлэн удирдлага, залуу боловсон хүчнээр хангагдаж,  шинэ арга техник технологийг нэвтрүүлэн судалгаа шинжилгээний ажил явуулж байна. 

Энэхүү хурлыг жил бүр зохион байгуулах аж. Дараагийн хурлыг Клиникийн нэгдсэн 3-р төв эмнэлэг, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургууль зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэв.

 


“Бидний эхлэл-2015” эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал боллоо   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй