Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.11.08/

2015-11-08 07:49:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 08. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 27. Адъяа гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй,шар хулгана өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 3 цаг 29 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Уулзалт болон гэр бүлийн баярыг зохион байгуулэх, зочин гийчин хүлээн авахад таатай өдөр. Эргэн тойрныхны оюун бодолд нэвтрэх зөн билэг, сэтгэл татам байдал, бүтээлч чадвар болон аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч байгаа тань бусдаар хүрээлүүлэхийн үндэс болно. Гэвч танд өөрийнхөө үзэл бодлыг орхих шаардпага тулгарна. Ходоод гэдсээ хайрлаж байхгүй бол хогийн сав биш элдэв муу хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Таатай өдөр. Дурын ажил хэргийг зоригтой барьж эхлүүлээрэй, учир нь хаана ч таныг амжилт ололт дагалдах болохоор. Таны амьдралын эрч хүч маш их байна. Ганц бие энэ ордныхон, аль эсвэл адал явдлыг эрэлхийлэгч нар эсрэг хүйсний хүнийг өөртөө татаж чадна. Гэвч аливаа уулзалт, учрал, танилцалт нь хэрүүл маргаан зөрчилдөөнөөр төгсөх болохыг анхаарахад илүүдэхгүй болов уу.


Хамтатгах (5/21-6/21)

Олны дунд бужигнах дуртай, нийтэч зан тань энэ өдөр хэрэг болно. Хүмүүст чин сэтгэлээсээ хандах хандлагынхаа ачаар өнөөдөр энэ ордныхон нэмэлт мөнгө олох эх үүсвэртэй болно. Үүний дүнд таны мөнгө, санхүүгийн байдал эрс дээшлэх магадлалтай байна. Янаг амрагийн харилцаа хэвийн, онцын өөрчлөлтгүй байх нь.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Өдрийг идэвхгүй гэгээрсэн байдлаар өнгөрөөх хэрэгтэй ба сэтгэлийн асуудлаар төвлөрөхөд одод ивгээнэ. Санхүүгийн тал дээр их цаг хөдөлмөр зарцуулснаар амжилт гарна. Сайн бодсон идэвхтэй үйлдэл нь дэмжигдэнэ. Эргэн тойронтойгоо харилцах харилцааг хязгаарлах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

 Өнөөдөр олон хүмүүс хайрын мөрөөдөлд умбана. Хосуудын харьцаа энгийн жирийн харьцаанаас илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Та хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн та олон олон нойргүй шөнө, нулимастай дэр, сэтгэлийн шархнаас зугатааж чадахгүй бөгөөд зарим үед хайрын төлөө ийм байдал гаргах нь цаашид зовох зовлонгоос нимгэлж байдаг гэдгийг сана. Удахгүй та хэвийн байдалдаа орно.


Охин (8/23-9/22)   

Энэ өдрийг ахмад насны төрөл төрөгсдөд зориулах нь зүйтэй. Тэдэнд та маш их хэрэгтэй байна. Уур бухимдал, түрэмгий байдал гаргаснаас болж өндөр настай хүмүүс сэтгэлийн хямралд орох болно. Та эргэн тойрны хүмүүст их муухай ааш занг гаргана. Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрөө өөрийгөө нураан унагахад хүргэнэ. Амьдралд зөөлөн хандаарай


Жинлүүр (9/23-10/22)   

 Урьд өдрүүдийн урам хугаралт, гомдол ард үлдэж та дахин эрч хүчээр дүүрэн байх бололтой. Гэртээ болон ажил албан дээр гарсан маргаан мэтгэлцээнийг шийдэх гэж яарсны хэрэггүй. Энэ нь ямар ч үр дүнг авчрахгүй байх ба зөвхөн таны хүчин чадал, цаг хугацааг барсан хэрэг болно. Мөн албан тушаал нэр хүндийн хойноос хөөцөлдөн биеэ чилээх шаардлага танд байхгүй байна. Од гарагийн тааламжтай байрлалын нөлөөллөөр санхүүгийн байдал бага зэрэг дээшилж, ирээдүйд хийх ажлын чиг хандлага тодорхой болох шинжтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Онгод орох, бясалгал хийх, дотоод эрх чөлөөг мэдрэх өдөр. Хань ижилтэйгээ хамт байх, шинэ танилуудтай болох, наргиж цэнгэхэд таатай. Гэр бүл, хайр сэтгэлийн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс амрагийн харилцаа бүтэмжтэй. Өөртөө итгэлтэй зан, өөдрөг үзлийн ачаар тэд дурласан хүнээ өөртөө татаж чадна.


Нум (11/22-12/21)   

 Таны цаашдын ажил төрөлд тус болох ажил хэргийн холбоотой шинэ танилуудтай болоход тохиромжтой өдөр. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шудрага үнэнч зан чанар таалагдана. Ахмад насны төрөл садангийн хүнд анхаарал халамж тавиарай. Түр амсхийж, сэтгэл уужирна.


Матар (12/22-1/19)   

Цаашид таны ажил хэрэгт ихээхэн тус хүргэх хэд хэдэн түнштэй танилцах боломж олдох бололтой. Магадгүй танд нөлөө бүхий ивээн тэтгэгч ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хэрэв та өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэж байвал зөн билэг, мэдрэмжээ дагаарай. Энэ нь зөв болохыг цаашдын ажил хэрэг, үйл явцын өрнөл харуулах болно. Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихыг од гараг сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр ямар нэг явдлаар зорчиход сайн ба шинэ хүнтэй танилцах, хуучин найз нартайгаа уулзахад тааламжтай өдөр. Гэвч энэ бүгдэд ихээхэн мөнгөн хөрөнгө шаардагдана. Иймээс эртнээс өөрийн боломжийг дүгнэх хэрэгтэй. Шинэ төлөвлөгөө нь танаас идэвхи танилын хүрээг тэлэхийг шаардана. Ажил хэрэгч байдлаас ба сахилга баттай биеэ барихаас зайлсхийхийг хичээ. Гэхдээ хэт идэвхтэй байдлаас болж ажлын түншүүдтэй үл ойлголцол үүсч магадгүй.


Загас (2/19-3/20)

Хүмүүсииг цуглуулж нэгтгэх залуу хосууд хүүхэдтэй болоход сайн өдөр. Оргилж буцалсан идэвхитэй үйл ажиллагааг явуулах гэсний шаардлагагүй бөгөөд хүч чадлаа ирэх долоо хоногт зориулж нөөхийг од гаригс зөвлөж баина. Цэвэр агаар байгалийн сайхан салхинд боломжоороо амарч зугаалж өнгөрүүлээрэй. Хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдал тохиох магадлалтай.

 

 


Өнөөдрийн зурхай /2015.11.08/  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй