Шууд Chart

Азийн банкны холбооны 30-р чуулга, уулзалт болж байна

2013-09-16 14:21:33

Азийн банкны холбооны 30-р чуулга уулзалт болж байна. тус чуулганаар технологийн огцом өөрчлөлт, хөгжлийг  санхүү, банкны салбар сайтар ашиглаж чадахгүй бол төлбөр төлөх болон бусад үйлчилгээг өөр  салбарт  алдах магадлалтайг онцолжээ. 

Технологийн өндөр хөгжил нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох боломж хэдий ч нөгөө талаар банк, санхүүгийн байгууллагын нууцлал аюулгүй байдлыг алдагдуулах эрсдлийг дагуулж байна гэж салбарынхан ярьсан байна. Монголын банкны салбарын хувьд цахим ертөнц болон технологийн дэвшлийг харьцангуй сайн ашигладаг гэжээ. Тэд цаашид бусад орны томоохон банкуудтай хамран зээл гаргах сонирхол их байгаа гэдгээ төлөөлөгчдөд танилцуулсан юм. Манай улсад анх удаа зохион байгуулагдсан “Азийн банкны холбооны чуулга уулзалт”-ын үр дүнг “Монголын банкны холбоо”-ны Eрөнхийдлөгч н.Болд ийнхүү тодорхойлж байна.
 

Азийн банкны холбооны 30-р чуулга, уулзалт болж байна  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй