Шууд Chart

Японы тийрэлтэт онгоцны туршилт амжилттай болов

2015-11-11 17:18:52

Японы зорчигч тээврийн анхны тийрэлтэт онгоц “Эм-Ар-Жей” өнгөрсөн долоо хоногт өндөр хурд авах туршилтаа амжилттай хийсэн. Харин өнөө өглөө энэ онгоц Аичигийн нисэх буудлаас хөөрч, 90 минутын турш агаарт янз бүрийн хөдөлгөөн  хийж туршин, амжилттай газардсан байна.

Маневрлах туршилтыг хийхэд Японы цэргийн нисэх хүчний онгоц дагалдан явж, туршилтын нислэгийг ажигласан байна. Японд иж бүрэн, 100 хувь үйлдвэрлэсэн анхны тийрэлтэт “Эм-Ар-Жей” буюу “Мицубиши Режьонал Жет” онгоцны эд ангийг одоогоос таван жилийн өмнө анх бүтээжээ. Зохион бүтээгчдийнх нь ярьснаар, энэхүү агаарын хөлөг 1500-3500 км зам туулах хүчин чадалтай, 2017 он гэхэд анхны захиалагчдынхаа гар дээр очих боломжтой болно гэж тооцоолж байгаа юм байна. Эм-Ар-Жей” онгоцыг одоогоор хэд хэдэн загвараар үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Эхний “Эм-Ар-Жей 70” онгоц 78 хүний суудалтай байх бол, удаах загвар нь болох “Эм-Ар-Жей 90” онгоц илүү уртасгасан эх биетэй тул 92 зорчигч тээвэрлэх боломжтой байх юм байна.  Урт загварын “Эм-Ар-Жей 90” онгоцны зах зээлийн үнэ 47 сая америк доллар байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы тийрэлтэт онгоцны туршилт амжилттай болов  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
106.68.12.xxx [106.68.12.xxx] 2015-11-11 17:59
erthen zahialah heregteidee.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 17:26
Өндөр хөгжилтэй орнууд ч сайхан юмаа, манайхан ч дуулж хуурдаж байтал 21-р зуун дуусмой

Бидэнтэй нэгдээрэй