
Монголчууд бид өнгөрсөн түүх, сод хүмүүсээрээ бахархдаг. Харин 20 жилийн дараа монгол хүний эрүүл мэнд ямар байх вэ гэдэг асуудлыг энэ удаа хөндлөө. Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар манай улсын 0-5 насны хүүхдийн 10 хувь нь хэт таргалалттай гэсэн дүн гарсан. Ийнхүү бага насандаа жингийн илүүдэлд өртөх нь суурь өвчний үндэс болдог.
Хоёрхон жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчдын жингийн илүүдэл хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ бол бидний анзаардаггүй таргалалтын цар тахлын хэмжээнд хүрчихээд байгааг нотлох ганцхан жишээ. Жингийн илүүдэл, хэт таргалалт гэдгийг энгийнээр тайлбарлавал хүн өдөрт авсан илчлэгээ хөдөлгөөн хийж, зарцуулахгүй байна гэсэн үг. Мөн хооллолтын буруу дэглэм ч үүнд нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улсын нийт хүн амын 50 хувьд тохиолдоод байгаа илүүдэл жингийн асуудал, хойч ирээдүйд ч нүүрлээд байна. Өнөөдрөөс эхлэн энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол 20 жилийн дараа гэхэд иргэдийн олонх нь хөдөлмөрийн чадваргүй, архаг суурь өвчтэй иргэд болон хувирах эрсдэл ойрхон байна. Жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг сахараар өвчлөх, харшил, тулгуур эрхтний гажиг, нөхөн үржихүйн насандаа үргүй болох зэрэг аюул хүлээж байдаг байна. Жилийн дөрвөн улиралтай эрс тэс, уур амьсгалтай монгол оронд амьдардаг нүүдэлчид зуны сар хүнд хоол хэрэглэдэггүй. Биед шаардлагатай амин дэм, уургийн хэрэгцээгээ сүү, цагаан идээнээс нөхдөг байж. Өглөө босч өрхөө татахаас эхлээд цай самрах зэрэг энгийн үйлээр хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж чаддаг байсныг ахмадууд хэлдэг.
Жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо хоёр дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.