
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 4. Адъяа гараг. Гар одтой, 9 улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хайртай хосуудын хувьд эв найрамдалтай байна. Та тайван аз жаргалтай мөн бие биедээ сэтгэл хангалуун байна. Өдрийн хоёр дахь хагаст таагүй мэдээ дуулж сэтгэл санаа өөрчлөгдөнө. Гэхдээ яаран шийдвэрт хүрэх гэсний хэрэггүй. Ямар нэгэн алдаанаас хол байхын тулд ахмад настангуудын зөвлөгөө хэрэг болно. Тэдний амьдралын туршлага, ухаант зөвлөгөөнүүдийг авна.
Үхэр (4/20-5/20)
Бодолтой байх өдөр. Энэ өдөр та ухаан бодлоо цэгцэлж, өөрийгөө олж, ертөнцийг шинээр харах боловч урьдын адил орчин тойрны хүмүүстээ харилцах харилцаа холбоогоо сайжруулж чадахгүй байсаар байх болно. Өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмждээ захируулахаас сэрэмжлээрэй. Дараагийн үйл явдлын өрнөл танаас онцгой анхаарал болгоомжтой байж, бүгдийг нягтлан сайтар тунгаахыг шаардах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл санааны тэнцвэрт байдал болон шинэ дээд шатанд шилжих шилжилтийн үе ирж байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Энэ өдрийг сайхан мэдээ хүлээн авснаар эхлүүлж, нийтийн баяр хөрөөр дуусгах төлөвтэй. Худалдаа наймаа, худалдан авалт хийхэд таатай өдөр. Эцэг эх болон төрөл садан, ойр дотны хүмүүстэй хийсэн саяхны хэрүүл маргааныг сайнаар зохицуулахыг хичээгээрэй. Ухаалаг байж харьцаандаа анхаар. Энэ нь элдэв шалдав асуудалд орооцолдохоос сэргийлэх цорын ганц зам байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эсрэг тэсрэг өдөр. Өдрийн эхэн хагаст ажил хэрэг таниас эрч хүч шаардахгүй ч тааламжтай үр дүнд төдийлөн хүргэхгүй нь. Хувийн болзоо, ажил хэргийн уулзалтууд амжилттай үргэжилнэ. Өдрийн хоёр дахь хагаст шийдэгдээгүй асуудлаа шийдэж чадна. Хамтрагчдын хооронд үл ойлголцол үүсч мэднэ. Үл хөдлөх хөрөнгөндөө анхаараарай.
Арслан (7/23-8/22)
Оюун санаагаа ариусгаж, бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвшралыг олж авах болно. Олон нийтийн үйл ажиллагаа таны авъяас сонирхлыг улам их нээж өгснөөр таны амьдрал өөрчлөгдөж, өөрийн чадвараа ашиглаж, мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл бүр үр дүнтэй байх болно. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй. Тэвчээртэй байж хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. Ингэх нь танд өөрийгөө илүү их танихад туслах болно.
Охин (8/23-9/22)
Биеийн тамираар хичээллэх, агаарт гарах, найз нөхөдтэйгөө харилцахад тааламжтай. Шинэ хүнтэй танилцах, урлагийн онгод орно. Барилга барих, засвар хийж байгаа бол анхаарал болгоожтой байхыг сануулж байна. Учир нь үдээс хойш гэмтэл авч болзошгүй. Хамтрагчдийн хоорондох харилцаа тогтвортой байна.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр таныг сонирхолтой шинэ танил хүлээж байна. Ажил хэргийн түншээс найз нөхдийн харилцаа болон гүнзгийрэх бололтой. Уран бүтээлч хүмүүс бодсон санаснаа гүйцэлдүүлж чадна. Ямар ч салбарт хөрөнгө оруулсан ашиг орлого олох нь гарцаагүй. Үдээс хойш бие тавгүйрхэн, сэтгэл санаа тогтворгүйтэж болзошгүй. Ханиад, хатгаа авч ужиг хууч хөдлөх нь.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр нь хоёрдмол шинж чанартай учир урьдаас төлөвлөх хэрэгтэй. Ямар ч хэлбэрийн дайсагнал гаргах хэрэггүй. Тавилгаа өөрчлөн байрлуулж, цэцэг таслаж, мод огтлож болохгүй. Гэр бүлийн эсвэл ойр дотнын найзуудын ба хамаатан саднын хүрээлэлд өдрийг өнгөрөө. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Хүсүүстэй харилцахад асуудал үүсэх ба шийдэхийн тулд цаг, хүчээ зарцуулах хэрэг гарна. Гэрийн ажил нэгт тавигдах ба нэмэлт зардал дагуулна. Хэн нэгэн ойрын төрөлтэйгээ, гэр бүлийн гишүүдтэйгээ санал зөрөлдөх болно. Ойр дотны хүмүүст таны зүгээс тавих хайр халамж, оролцоо маш их хэрэгтэй байна.
Матар (12/22-1/19)
Гэр бүл, ахуйн чанартай асуудлууд хуримтлагдсан учраас үдээс өмнөх цаг заваа тэдгээрийг зохицуулахад зарцуулаарай. Энэ өдрийн үдэш нь зугаалах болон багахан шиг аялал хийх, аль эсвэл өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд илүү тохиромжтой байх болно. Тайван байж бүх зүйлсэд анхаарал болгоомжгой хандаарай. Ямар нэг чухал шийдвэр гаргаж гэрээ хэпэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Зөвхөн өнөөдөр та хамгийн хэцүү ажлыг хийж чадна гэдгийг мэдэрнэ. Ямар нэгэн төрлийн хамтын ажил амжилттай болно. Хэрвээ хүндрэл гарвал, ойрын улсуудын дэмжлэгийг авахыг хичээ. Таны мэдрэмж нь гүнзгий бөгөөд тод өнгөтэй болж ирнэ. Та сайхан энэ үеийг ажилдаа, уран бүтээлдээ ба хамгийн ойрын хүнтэйгээ харилцахдаа ашиглах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр таны мөн чанар нь хуурталтаас өөр зүйл биш юм. Зан чанарын гүнзгий эрсдэлт байдал нь өөрийгөө суллаж чадахгүй байх, өөрийн бодлоо өөрчлөх дургүй байх нь орчинтойгоо жижиг мөргөлдөөн үүсэхэд хүргэнэ. Гэр бүлийн таатай нийлэмжтэй харилцаанд, үр тоггох, хурим хийхэд сайн. Материаллаг байдал ялимгүй тоглоомонд хожих эсвэл азтай худалдан авалт нэмэгдэнэ.
Өнөөдрийн зурхай /2015.11.15/ | ||
Үзсэн: 362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.