Шууд Chart

Анагаахын шинжлэх ухааны олон улсын сэтгүүл манайд хэвлэгдэж эхэллээ

2015-11-18 16:09:04

Анагаахын шинжлэх ухааны олон улсын мэргэжлийн сэтгүүл манайд хэвлэгдэж эхэллээ. Сэтгүүлээр дамжуулан анагаахын чиглэлээр шинжлэх ухааны судалгаа хийж байгаа Монголчууд олон улсад бүтээлээ танилцуулах боломж нэмэгдэж байгаа юм.

Олон улсын анагаах ухааны сэтгүүлд тавигддаг тусгай шаардлагад нийцүүлсэн гэдгээрээ тус сэтгүүл онцлогтой. Энэ салбарт хийж байгаа судалгааны бүтээлийг олон улсад хүлээн зөвшөөрөх үү гэдгийг эхлээд мэргэжлийн зөвлөлөөр оруулж хянуулна. Хяналтын зөвлөл хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сэтгүүлийг хэвлэн гаргана. Хэвлэгдсэний дараа олон улсын хэмжээнд хаанахын ямар эрдэмтэн судлаач аль чиглэлээр хэрхэн ямар бүтээл хийж байгааг мэдэх судалгааны материалын эх хувь нь энэ сэтгүүл болно гэсэн үг юм.

Энэ үеэр  Анагаахын шинжлэх ухааны төв Азийн сэтгүүлийн хариуцлагатай редактор Чэ Янг Мүн "Сэтгүүл дүрслэх оношлогооны булан, орчны эрүүл мэндийн тойм гэсэн хоёр булантай. Сэтгүүлд гарсан бүтээлүүдтэй ижил төстэй судалгааг дэлхийн өөр улсад өөр нэг судлаач хийсэн байлаа гэхэд сэтгүүлд эхлэн хэвлүүлснээрээ оюуны өмчийг хамгаалах эрх үүсээд явна гэсэн үг. Ер нь анагаахын шинжлэх ухааны салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм сэтгүүл гарна гэдэг өөрөө маш том дэвшил." гэж ярилаа.

Сэтгүүлийн хяналтын зөвлөлд дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессорууд буюу Япон, Итали, өмнөд Солонгос, Америк, Австри, Казакстан зэрэг орны эрдэмтэн судлаачид багтжээ.

Анагаахын шинжлэх ухааны төв Азийн сэтгүүл жилд 2-4 удаа гарах юм байна. Дараагийн дугаар 2016 оны нэгдүгээр сарын 31-нд хэвлэгдэнэ. Энэ хугацаа хүртэл сэтгүүлд судалгааны материалаа хэвлүүлэх хүсэлтэй хүмүүс www.cajms.mn сайтад материалаа явуулах хэрэгтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анагаахын шинжлэх ухааны олон улсын сэтгүүл манайд хэвлэгдэж эхэллээ   
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй