Шууд Chart

Энэ онд Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн 39 гэмт хэрэг гарчээ

2015-11-18 17:45:58

Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг худалдах, хилээр гаргах зөрчил өвлийн улиралд эрс нэмэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд байгаль хамгаалагч, хяналтын байгууллагынхан хүчгүйдээд олон жил болж байгаа. Үр дүн гаргахын тулд хуулийн орчны өөрчлөлт хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Биндэр суманд нутгийн иргэд хууль бусаар ан хийж байгаль экологид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Улсын хилээр дархан цаазат, ховордсон амьтдын эд эрхтэнийг гаргахыг завдсан тохиолдол ч ихсэх хандлагатай байгаа юм. Манай улсын иргэд машин, техник хэрэгслээ тусгайлан тоноглож, ховордсон амьтны эд эрхтэн, эвэр туурхай, арьс үсийг урд хөрш рүү гарахыг завддаг байна.

Иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдлээс болж сүүлийн жилүүдэд ховор ан амьтдын тоо толгой буурсаар байна. Тухайлбал, тоо толгой нь 10 саяд хүрч байсан цагаан зээр гурван сая болж цөөрсөн байна. Мөн 30 мянган тоо толгой байсан халиун буга 10 мянга болсон, 80 мянган тоо толгой байсан хулан 10 мянга болж цөөрсөн тоо баримтыг яамныхан хэлж байна.

Тухайлбал, халиун бугыг хууль бусаар агнасан тохиолдолд экологийн үнэлгээ нь дунджаар долоон сая төгрөг байна. Тэгвэл 20 мянга шахам  халиун буга хорогдсон гэвэл 132 гаруй  тэрбум төгрөг болж байна. Мөн хулан 70 мянгаар хорогдсон гэвэл хамгийн багаар бодоход экологи эдийн засгийн үнэлгээ нь 679 тэрбум төгрөг болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ онд Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн 39 гэмт хэрэг гарчээ   
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй