Шууд Chart

УГЖ А.ДАШПЭЛЖЭЭ: Дэлгэцийн урлагт урд хойчид гараагүй бүтээл болсон

2013-09-18 09:14:40

“Босго, Тотго” кинонд маршал Х.Чойбалсангийн дүрийг бүтээсэн ДБЭТ-ын уран сайхны удирдагч, МУГЖ А.Дашпилжээ гуайтай киноны нээлтийн үеэр уулзаж ярилцлаа. 

 
НАДААР ТӨЛӨӨЛҮҮЛЖ МАРШАЛЫН БОДИТ ТҮҮХ ҮЛДЭНЭ
 
 -Энэ таны бүтээсэн маршал Х.Чойбалсангийн хэд дэхь дүр вэ?
 
-Зургаа дахь нь юм байна шүү. Анх их зохиолч С.Удвал, “Теле кино үйлдвэр”-ийн найруулагч Н.Долгорын “Намрын халуун өдрүүд” кинонд Чойбалсангийн дүрийг бүтээсэн. Дараа нь МҮОНРТ-ийн найруулагчаар ажиллаж байсан “буурал” Содномын “Сүүдэр жилийн зурвас”  УСК, ДБЭТ-ийн дарга Ч.Мөнхзулын “БНМАУ-ын төлөө зүтгэе” УСК,  мөн АУЗ Ш.Сүрэнжавын зохиол, Н.Болдын найруулсан “Тусгаар тогтнол аминаас илүү үнэтэй” УСК, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зохиолч Ж.Мөнхбатын “Долоон бурхан од харвадаггүй” УСК хамгийн сүүлд өнөөдрийн нээлтээ хийж байгаа “Босго, Тотго” телевизийн 60 ангит бүрэн хэмжээний уран сайхны кинонд энэ аугаа хүний дүрийг бүтээж оролцлоо.
 
-Өнөөдрийн энэ нээлтийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
-Маш их баяртай байна. “Босго, Тотго” кино том уран бүтээл болсон. Монгол Улсын 80 жилийн түүхийг энэ кино үзүүлж чадсан. Энэ тусгаар тогтнолыг олох гэж, олсноо хамгаалах гэж хичнээн зовсныг эндээс ойлголоо. Н.Лхагвадорж, Н.Тэгшээ нарын “арван баатар” маань юуны төлөө сайхан гал халуун амиа эх орныхоо төлөө зориулсан гэдгийг эндээс мэдэрлээ. Маршал Х.Чойбалсангийн хувьд БНМАУ-ыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрүүлэх, зөвшөөрүүлсэн хойноо хадгалж хамгаалах талаар яаж зовж байсан юм. Тал талаас нь өдөөн хатгалга, эзлэн түрэмгийлэл гарна. Хилийн зурвасыг тогтоохын тулд өчнөөн юм болох жишээтэй. Ямар сайндаа л ”Миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж Модун Шанью хэлж байхав дээ. Тиймээс энэ бүх түүхэн 80 жилийн үйл явцыг 60 ангит киногоор үзүүлнэ гэдэг амжилт, би үүнд л ач холбогдол өгөөд байгаа юм. Түүнээс биш бүтсэн бүтээгүй хайр сэтгэлийн тухай, савангийн дуурь  энэ биш юм. Өөрөөр хэлбэл соён гэгээрүүлэгч дэлгэцээр дамжуулан түүхээ яаж хадгалж, хамгаалж, авч үлдсэн юм гэдгийг үзүүлнэ гэдэг бол ганц миний ч биш хүн болгоны баяр бахдал болоод байна. Тэр тусмаа өнөө цагийн хүүхэд, залуучуудад кино урлагаар дамжуулан түүхийн боловсрол олгох болсон нь том ололт юм. Энэ миний баярлах нэг шалтгаан мөн.
 
 
-Та гадаад төрхөөрөө  Х.Чойбалсантай их ойр харагддаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Чин үнэнийг хэлэхэд өөрийгөө толинд болон дэлгэцээр харахаар төстэй юм харагддаггүй л дээ. Би юунд итгээд зөвшөөрөөд ороод байдаг гэхээр киноны уран бүтээлчид гярхай хүмүүс. Тиймээс надаас ямар нэгэн төстэй талыг олж хараад тэрийг нь хөгжүүлээд, малгай, хувцас хунарыг нь өмсүүлээд гаргадаг байх гэж боддог. Ер нь уран бүтээлч хүнд энэ улсын эзэн явсан хүний дүрд таарч тохирно гэдэг бахархалтай нэр төрийн асуудал юм. Нөгөө талаас том хариуцлага. Надаар дамжиж энэ хүний бодит түүх үлдэж байна шүү дээ. Тиймээс энэ түүхэн хүнийг ямар нэгэн байдлаар дутуу, дулимаг, гажуудуулсан байдлаар үзүүлж болохгүй. Хэрэв тэгвэл уучилшгүй том толбо үлдэнэ.
 
Түүнээс гадна ганц дэлгэцээр ч биш хувь уран бүтээлч хүн яаж биеэ авч явах ёстойг боддог. “Маршал” согтуу явж байна гэвэл ямар сонсогдох вэ, эгшиглэнтэй сонсогдох уу... Тиймээс би албаны болоод хувийн маш том хариуцлагыг өөртөө үүрч явдаг.
 
-“Босго, Тотго” киноны зохиол танд таалагдсан уу?
 
-Д.Норов бол том ухааны хүн. Түүхийг байгаагаар нь үзүүлнэ гэдэг хүндрэлтэй. Ямар нэгэн уран сайхны холбоосуудыг хийхгүй бол болохгүй. Энэ бүгдийг цогцлоон бүрдүүлж, энэ олон дүрийн өмнөөс зохиол дотроо орж амьдарна гэдэг хүн болгоны чадаад байдаг ч зүйл биш. Харин үүнийг Д.Норов чадсан. Тийм учраас би баяр хүргэмээр байна. Киног үзээд эхлэхээр үй олон хүн манай зохиолчид баяр  хүргэмээр санагдана. Учир нь дэлгэцийн урлагт урд хойчид гараагүй бүтээл гэж би хэлж чадна.
 
 
БИ ТЭР ХҮНЭЭР ҮНЭХЭЭР БАХАРХАДАГ
 
-Энэ удаагийн Маршалын дүр тань өмнөх дүрүүдээс юугаараа онцлогтой вэ?
 
-Бодит дүр түүхэн баримт дээр тулгуурладаг болохоор их адармаатай. Буруугаар магтаж болохгүй, хэтрүүлэн уянгалж болохгүй, дутуудуулж, илүүдүүлж ч болохгүй. Онцлогийг нь хэлэх юм бол бодит протоколтой хэсгүүд орсон. Улсын эзэн хүн дайнд сөрөг арга хэмжээ авч, ялалт байгуулах л үүрэгтэй. Тэрхүү бодит үйл явцыг л дүрээрээ дамжуулан өгүүлсэн. Маршал Х.Чойбалсангийн дүр бол бодит хүн. Та бидний оюун ухаан, мах цусанд одоо хүртэл байж л байгаа. Зураг хөрөг, түүхэн баримт, БНМАУ хэмээх тусгаар тогтносон улсыг авч үлдсэн гавьяа талаасаа ч, цусан хэлмэгдүүлэлт талаасаа ч энэ түүхэн хүнийг өнөөдрийг хүртэл та бид ярьсаар л байна. Тиймээс түүхэн баруун, зүүн тулгаралтын талаар үүрэг даалгвар өгч байгаа үйл явдлаараа энэ удаагийн кинонд гардаг. Бусад архи дарс ууж, иддэг, наргиж цэнгэдэг тухай зураг энэ кинонд ороогүй.
 
 
-Хүн болгонд олдоод байдаггүй Маршалын дүрэмт хувцсыг өмссөн цөөхөн хүний нэг нь та. Энэхүү дүрэмт хувцсыг өмсөөд сүрдэнэ биз?
 
-Тэгэлгүй яахав. Би Маршалын олон хувцсыг өмссөн хүн. Ёслолын болон парадын гээд л. “Тусгаар тогтнол аминаас илүү үнэтэй” кинонд тоглоход цэргийн болон тагнуулын музейгээс өөрийнх нь өмсөж, эдэлж хэрэглэж байсан хувцсыг авчирч өмсүүлнэ. Тэгтэл одоогийн энэ МАН-ын нэгэн их хурал дээр анхны долоогийн тухай түүхчилсэн концерт тоглосон юм. Тэрхүү концертонд намайг Маршал Х.Чойбалсангийн дүрээр тоглуулж, үг хэлүүлсэн. Концертонд оролцсон манай уран бүтээлчид надтай дурсгалын зураг авахуулаад л. Би хошигноод “би ямар лааны тосон баримал юмуу” гэсэн. Маршалын бодит дүрэмт хувцсыг өмсөөгүй тэд надтай тэгж зураг авахуулж байхад, өмссөн надад ямар сэтгэгдэл төрөх вэ бодоод үздээ. Үгээр илэрхийлэх ч юм биш. Өөрөөр хэлбэл омогшил ч юмуу, бахархал ч юмуу, билэгдэл ч юмуу тийм нэг сайхан мэдрэмж төрдөг. Энэ чинь тухайн дүрийг бүтээхэд түлхэц болно шүү дээ.
 
-Ер нь өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай сайн, муу аль ч талаар нь өнөө хүртэл ярьсаар л байна. “Цусан мөр”-тэй хэлмэгдүүлэлтийн сэдэв хөндөгдөх болгонд танд юм бодогдож эмзэглэнэ биз?
 
-Би тэр хүнээр үнэхээр бахархдаг. Энэ улсыг тусгаар улс болгоход өөрөөсөө хамаарах бүх зүйлээ, ард үлдэх хамтрагч нартайгаа хамгаалж чадсанд нь. Энэ гавьяа бишүү. Тухайн үед социалист систем гэдэг чинь дэлхийг хоёр хуваачихсан байлаа.
Тэгэхэд “Тусгаар тогтнол”-оо аваад үлдэж чадсан нь энэ хүний гавьяа мөн. Өрлөг жанжин маршал Х.Чойбалсангийн дотор энэ улсыг яаж авч үлдэх үү, яаж хамгаалах уу, яаж хөгжүүлэх үү л гэсэн бодол байдаг байсан. Энэ талаасаа бодсон ч би энэ хүнээр бахархдаг юм.
 
 
 
 

УГЖ А.ДАШПЭЛЖЭЭ: Дэлгэцийн урлагт урд хойчид гараагүй бүтээл болсон  
Үзсэн: 7192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-24 19:58
Дашпилжээ гэдэг нехер маршал Х.Чойбалсантай нуурний Еренхий терхеерее тестэй байх, харин хамраараа гуншигнасан дуу нь адилгуй юм шиг бололтой. Дуурийн театрын Уран сайхны удирдагч нэрээр залуу сайхан дуучдыг хавчин зайлуулсан гэдэг. Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн мэргэжлийн дуулаачдын уралдааны шагналтай залуу Дашпилжээгийн хавчилгаас болж халагдаад Солонгост биеийн хучний ажил хийдэг гэсэн. Бас хэд хэдэн залуус ажлаасаа халагдсан гэх...
барга [182.160.35.xxx] 2016-12-24 01:04
маршалын дүрийг харин нэг матар шиг болгож дээ
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-05-05 13:10
ямар солир найруулагч гэхээрээ тэр том хүний тоглуулаад ийм амьтныг тоглуулаад байдаг юм бэ. Монголын киночид одоо онигооноосоо болимоор юм
168.188.21.xxx [168.188.21.xxx] 2013-10-14 14:21
168.188.21.821 минутын өмнө.Dashpelje guai mundag jujigchin. Tegeed ch oorsdoo chadahgui baij hiij chadsan hunee ingej bitgii helj bai. Tand uran buteeliin ondor amjilt husie. Eruul enh baij urt udaan naslaj ulam ihiig hiij buteegeerei .
168.188.21.xxx [168.188.21.xxx] 2013-10-14 14:13
Dashpelje guai mundag jujigchin. Tegeed ch oorsdoo chadahgui baij hiij chadsan hunee ingej bitgii helj bai. Yand uran buteeliin ondor amjilt husie. Eruul enh baij urt udaan naslaj ulam ihiig hiij buteegeerei
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-09-20 11:34
hezee iim hugshin maijig melhii shig marshal bsan yum be gutaan doromjlohoo boli 70 hyrch bgaa uvguniig marshaliin dyrd togluulahaa bolioch hairan mmungu nairuulagch ni gej helgii teneg yum chaavaas daa

Бидэнтэй нэгдээрэй