Шууд Chart

Утасгүй интернэтээс 100 дахин хурдан гэрлэн интернэт

2015-11-28 15:56:15

Утасгүй интернэтийн технологийн анхны хувилбар 1997 онд гарч, секундэд 2 мегабайт хүртэл хурдтай өгөгдөл дамжуулах хүчин чадлаараа олныг гайхашруулж байжээ. Харин утасгүй интернэтийн “Вай-Фай” технологийн залгамж үе болох гэрлэн интернэт буюу Лай-Фай хэрэглээнд нэвтрэх дөхөж байна.

Секундэд хэдэн тэрбум удаа анивчин, өгөгдөл дамжуулах замаар ажилладаг гэрлэн интернэтийн технологи нь утасгүй интернэтийн хамгийн сүүлийн үеийн технологиос 100 дахин, харин анх гарч байсан 1997 оны хувилбараас нь 500 дахин илүү хурдтай гэнэ. Энэ технологи хүний нүдэнд үзэгдэхүйц гэрлийг өгөгдөл дамжуулахдаа ашигладаг боловч асар хурдтай гэрлийн анивчлыг хүний нүд ажиглаж амжихгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Лай-Фай гэрлийн чийдэн хүний нүдэнд бусад чийдэнтэй ижил харагдах ч, давхар өгөгдөл дамжуулах хүчин чадалтай гэсэн үг юм.

Энэ технологийг Эстонийн Велменни технологийн компани өөрийн байранд суурилуулан, туршиж байна. Тус компанийн мэдээлж байгаагаар гэрлэн интернэтийн технологи лабораторийн нөхцөлд секундэд 224 гигабайт хүртэл, харин хөдөлгөөн болон бусад гэрлэн эх үүсвэрийн саадтай тулгардаг жирийн орчин нөхцөлд дээд тал нь 1 гигабайт хүртэл хурдтай өгөгдөл дамжуулах түвшинд хүрчээ. Мөн гэрэл тусаж байгаа орчинд л өгөгдөл дамждаг учраас Лай-Фай технологи хэрэглээнд нэвтэрвэл, хажуу айл тань интернэт хулгайлах вий гэж санаа зовох шаардлагагүй болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Утасгүй интернэтээс 100 дахин хурдан гэрлэн интернэт  
Үзсэн: 2445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй