
Хүмүүс мэддэг юмаа илүү хүндэлж хайрладаг. Энэ л өнцгөөс ардын болон язгуур урлагийн хөгжмийн зэвсэгийг сурталчилан таниулах зорилго бүхий нэгэн өвөрмөц үзэсгэлэн Үндэсний түүхийн музейн байранд нээлтээ хийлээ. Энэ бол гэрэл зургийн сурвалжлагч П.Баттулгын Хос эгшиг үзэсгэлэн юм. Тэрбээр бүсгүй хүний үзэсгэлэн гоог хөгжмийн зэвсэгтэй харьцуулан бүсгүй хүн, хөгжим хоёр хоёулаа эгшигтэй хэмээн гэрэл сүүдрийн аргаар цааснаа амиллуулжээ.
Зурагчин энэ үзэсгэлэнгээ гаргахын тулд эртнээс судалгаа хийж, аль болох түмэнд төдийлөн түгээгүй шинэ хөгжмийн зэмсэгийг гэрэл үургийн хальснаа буулгаж авчээ. Гол нь орчин цагтайгаа хөл нийлүүлэн хувьчсан өөрчлөгөдж байгаа ардын урлагийг шинэ хөгжмийн зэвсгээр баяжуулахад ч түүний үзэсгэлэнгийн бас нэг ач холбогдол оршиж байгаа ажээ.
Хуур гэхэд бидний маш сайн мэддэг морин хуураас гадна Янгир хуур, икэл хуур, төмөр хуур, нуман хуур гээд нутаг орныхоо онцлогоос шалтгаалсан өөр өөрийн өвөрмөц хийц , дугаралттай хууруудыг Хос эгшиг үзэсгэлэнгийн энэ танхимаас үзэж болно.
Хос эгшиг үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.