
Өчигдөр Франц улсад орон нутгийн сонгуулийн эхний шатны санал хураалт зохион байгуулагдлаа. Санал тооллогын урьдчилсан дүнгээр Францын хэт барууны Үндэсний фронт намынхан тэргүүлж байна. Энэ удаагийн сонгуульд улстөрийн нам хүчнүүд 17 тойрогт орон нутгийн зөвлөлийн суудлын төлөө хувь тэнцүүлэх пропорциональ тогтолцоогоор өрсөлдсөн байна. Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр одоогоор нийт саналын 72 хувийг тоолоод байна.
Энэ дүнгээр Үндэсний Фронт нам зургаан тойрогт хамгийн олон санал авч, ерөнхийлөгч Франсуа Олландын Социалист намыг ялах нь тодорхой болжээ. Цагаач дүрвэгчдийн эсрэг байр суурь баримталдаг тус намын нэр хүнд сүүлийн дөрвөн жилд тогтмол өсөж байгаа юм.
Ирэх ням гарагт санал хураалтын эхний шатанд аль ч нам олонхийн санал авч чадаагүй тойргуудад хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулна. 2017 онд Францад зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлно гэдэг утгаар нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд ажиглагчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Францад орон нутгийн сонгууль болов | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.