Шууд Chart

“Харвони” эмийг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ

2015-12-07 14:55:50

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг бол элэгний вирус, гепатит өвчин. Энэ өвчин манай улсын хүн амын 15 орчим хувийг эзэлдэг. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамнаас элэгний вирустэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь В, С вирусын эсрэг үйлчилгээтэй, дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэх ажил юм. С вирусын эсрэг үйлчилгээтэй “Харвони” эмийг энэ оны аравдугаар сард багтаан худалдаанд гаргана гэж байсан ч одоог хүртэл сураг ажиггүй байна. Бид энэ талаар ЭМСЯ-ны эмнэлгийн тусламжийн дарга Л.Зэндмаагаас тодрууллаа.

Тэрбээр ““Харвони” эмийг оруулж ирэх бэлтгэл ажил дуусч байна. Эмийг хэрхэн ашиглах талаар программ хийж, эмч нарт  энэ талын сургалт зохион байгуулж дууслаа. “Харвони” эмийг 12 дугаар сарын 15-нд оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Хил, гаалийн асуудал төвөггүй шийдэгдвэл энэ сардаа багтаж иргэдэд эм түгээлт явуулах болно. Нэг өвчтөнд нэг удаа гурван хайрцаг эм олгоно. Гурван хайрцаг эм нь нэг курс эмчилгээ юм. Эхний ээлжинд 1600 хүний хэрэглэх эмийг захиалсан. Үүнээс болоод  иргэдийн дунд 1600  хүнд л эм худалдаалагдах нь гэсэн айдас байна. Энэ нь зөвхөн хэдэн хүний хэрэгцээг хангаж байна гэдгийг харах тун юм. Тиймээс дараагийн ээлжийн түгээлтээр нэлээд их хэмжээгээр орж ирэх боломжтой гэсэн үг. “Харвони” эмийг ханган нийлүүлж буй АНУ-ын “Гилеад Сайнсес” компаниас хэрэгцээндээ тулгуурласан нийлүүлэлтийг хийнэ гэдгээ хэлсэн. Тун удахгүй эхний ээлжийн эм тараагдаад эхэлвэл хоёр дахь ээлжийн эм он гараад л түгээгдэж эхэлнэ.


Энэ эмийг элэгний С вирусын эсрэг хэрэглэснээр, мөн “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд манай улс элэгний вирус гепатиттай холбоотой асуудлыг шийдэж чадна гэсэн судалгаа гарсан. Цаашлаад Монгол Улс элэгний өвчлөлийг шийдэж чадсан олон улсын загвар орон болох зорилтыг тавьж, хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Х.Содгэрэл

 


“Харвони” эмийг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ   
Үзсэн: 1333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-12-07 19:17
za yahav shan byantail em yum. getel yagaad dahin shilgee hiilgej buun mungu garzdh hereg bn biznes yum bish uu.ain huu mini ohin mini
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-12-07 19:14
sodgerelee, asuult bn yagaad onoshluulaad olon jil ene virusaar uvdsun humuusiig dahin onoshluul dahin toooluul geed bgaa yum bol. ali elmlegiin hariug zuvhsuuruh aliig ugui gej bgaa er todorhoi zuil alga bna. jishee bi c tei emee: kartaa uzuuleed bi c tei 2000 ond ilersen tooluulsan kart deer bn 2010 on odoo bi em vaya gvl yahve

Бидэнтэй нэгдээрэй