
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат удирдан явууллаа. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгөв. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 28 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 28 хоногийн хугацаанд ихэнх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.