
ОХУ-ын Москва хотын төв хэсэгт байрлах автобусны буудал дээр дэлбэрэлт болж, наад зах нь таван хүн гэмтэж, шархадсан тухай мэдээллийг тус хотын Цагдаагийн газар баталгаажууллаа. Одоогоор тэдгээр иргэний гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.
Халдлага болсон автобусны буудлын ойролцоо байсан гэрчүүдийн яриагаар автомашинтай этгээдүүд буудлын хажуугаар өнгөрөхдөө иргэд рүү тэсрэх бөмбөг шидээд зугтсан байна. Ингэхдээ халдлага үйлдэгч этгээдүүд гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглажээ. Одоогоор цагдаа нар халдлагыг танхайн сэдэлтэй гэмт хэрэг гэж үзэн, мөрдлөг шалгалт эхлүүлээд байгаа юм.
Москвад халдлага гарчээ | ||
Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.