
Нимбэг нь хавдрын эд, эсийг үхүүлдэг гайхамшигтай хүнсний зүйл ажээ. Тодруулбал, химийн эм тарианаас 10 мянга дахин их хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Нимбэгний хальс нь организмаас хорт бодисыг хөөж гаргадаг хүчтэй зэвсэг. Энэ ургамал нь хавдрын эсрэг шалгарсан хэрэгсэл юм. Бүх төрлийн микроб бактерийн, мөөгөнцрийн, дотоод шимэгч хорхой эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Мөн үүний зэрэгцээ цусны даралтыг тэнцвэржүүлдэг, стресс, мэдрэлийн ядаргааны эсрэг тэмцдэг байна.
1970 оноос хойш хийгдсэн лабраторийн 20-оос дээш судалгаанаас үзэхэд нимбэг нь бүдүүн гэдэсний, хөхний, уушгины, ходоодны гэх мэт хавдрын 12 төрлийн эсийг үхүүлдэг байна.
Нимбэгийг яаж хэрэглэх вэ. Маш энгийн. Угаасан нимбэгийг хөлдөөгчинд хийгээд хөлдсөний дараа үрэгчээр хальстай нь бүгдийг үрээд, салат, шөл, будаа, гоймон, загас, ундаа вино ер нь бухий л төрлийн хоолондоо цацах маягтай хэрэглэж болно. Нэгдүгээрт хоол хүнс чинь санамсаргүй байдлаар маш аятайхан амттай болно. Тэр битгий хэл гурилтай шөлөнд ч болно. Хоёрдугаарт, нимбэгний хальсанд маш их зүйл агуулагдаж байдаг. Та ингэж бүхлээр нь хальстай нь хэрэглэснээр бүх тэжээллэг бодисыг хэрэглэж, илүү эрүүл байж чадах нь.
Нимбэгний бүтэц нь хавдрын эсийн ургалтыг зогсоох уйлчилгээтэй дэлхийн химийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа Adriamycin гэдэг бүтээгдхүүнээс 10000 дахин илүү хүчтэй үйлчилгээ үзүүлдгийг нотолжээ. Өөр бас нэг гайхалтай зүйл нь нимбэгний эксракттай эмчилгээ нь зөвхөн хортой эсүүдийг устгадаг бөгөөд эрүүл эсүүдэд огтхон ч нөлөөлдөггүй болох нь мөн батлагджээ.
Орос хэлнээс орчуулсан Ц.Ганцэцэг
Нимбэг хавдрын эсрэг химийн эмчилгээнээс хэд дахин илүү үр дүнтэй | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.