Шууд Chart

Жэймс Фишкин: Зөвлөлдөх санал асуулга нь төрийн бодлого, олон нийтийн хоорондох зайг нөхөж өгнө

2015-12-09 16:49:31

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан Зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр ээлжит хурал боллоо. Хуралд тус санал асуулгыг үүсгэн байгуулж, нэрд гарсан Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин оролцлоо. Тэрээр “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна” гэдгээ илэрхийлээд Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг чухал хүмүүс гэдгийг тодотгон хэллээ. “Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорогдох зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.
Зөвлөх хорооны хурлаар хамтран зохион байгуулагч Азийн сангаас 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар мэдээлэл өглөө. Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцоно.


Жэймс Фишкин: Зөвлөлдөх санал асуулга нь төрийн бодлого, олон нийтийн хоорондох зайг нөхөж өгнө  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй