Шууд Chart

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

2015-12-11 07:32:01

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт НЗДТГ-ын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм.  

Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, “Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам” батлах тухай, Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, “Бичил бизнесийн сангийн журам”-д өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй