Шууд Chart

Штирлицийн “аав” монгол кино зохиожээ

2015-12-28 14:34:04

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын сүүлчийн агшинд ч мэргэжлийн тагнуулчдын нөлөө нөөлөг их байсныг харуулсан Зөвлөлтийн олон ангит “Хаврын 17 учрал” киног шинэчилсэн зураг дүрс, дуу бичлэгийн шинэ түвшинд МҮОНТ үзэгчдэд дахин хүргэсэн билээ.

 

Энэхүү гайхамшигт кино зохиолыг хуучин Орос, Зөвлөлтийн алдарт зохиолч, сэтгүүлч, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “загалмайлсан эцэг” Юлиан Семенов зохиосныг олон хүн мэддэг.
Яагаав “Хошууч Вихрь”, “ТАСС бүрэн эрхийн дагуу мэдээлж байна”, “Петровка-38” гээд дандаа л “манай талын” тагнуултай киног зохиосон шүү дээ.
Харин тэрбээр 1967 онд Ж.Бунтарын найруулж /А.Бобровскийтэй/, “Мосфильм”-д бүтээсэн “Төгсөл” киноны зохиолыг Б.Ширэндэв гуайтай хамтран зохиосныг хүмүүс тэр бүр анзаарддаггүй байх. Гол дүрд нь “Гарын таван хуруу” киноны Шагдар /МУГЖ  Л.Лхасүрэн/ тоглосон байдаг.


 
Харин Зөвлөлтийн төв телевизийн 12 ангит “Хаврын 17 учрал” киног Татьяна Лиознова найруулан тавьсан юм. 1969-1973 оны хооронд зураг авалт хийсэн энэ кино ялалтын баяраар дэлгэцэнд гарахаар төлөвлөгдсөн ч тухайн үеийн Зөвлөлтийн Коммунист намын генсек Леонид Брежневийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал нь  социалист, капиталист хоёр нийгмийн өнгө, будгийн яльгүй ялгаанаас үүдэн “хүндэтгэх шалтгаанаар” хойшлон 1973 оны наймдугаар сард анх дэлгэцэнд гарчээ.
Анх хар, цагаан байсан тус кино 2008 онд рекламны клипэнд “ялимгүй” будагдсанаа 2009 оноос “өнгөлөг засвар”-т бүрэн орсон байна.


        
“Хаврын 17 учрал” кинонд харь газар нууц албанд зүтгэж байгаа Оросын тагнуулч Максим Исаев /Штирлиц/ эхнэртэйгээ Зуушийн газар хэдхэн хором уулздаг хэсэг бий.
Тусгай даалгавар гүйцэтгэж буй албан үүргийн эрхээр хоорондоо ганц ч үг сольж чадалгүй харцаараа ярилцсан агшин зуурын хэсгийг тус киноны хамгийн оргил шийдлүүдийн нэг гэдэг.  
Чухам энэ хэсэгт Штирлиц-Вячеслав Тихоновтой хамт түүний эхнэрийн дүрд Эльнора Шашкова гайхалтай чадварлаг тоглосон байдаг.

Энэ кинотой холбоотой сонирхолтой хэдэн баримт дэлгэе.

Леонид Брежнев хэдий дэлхийн тэргүүлэгч гүрний ялгуулсан манлай намын генсек хэрнээ Холливүүдийн фийлмийг, Диснейн Мийкий Маусыг ч зоргоор үзэх нь арай л ёс зүйд нийцдэггүй байсан цаг ажээ.

Харин “Хаврын 17 учрал”-ыг түрүүчийн ангиа мартталаа цээжлэн үздэг байсан гэдэг.

Штирлиц болон түүний “аавын” хувьд ижилхэн тоо баримт ганц нэг бий. Зохиолд гардгаар Штирлиц 1900 оны 10 дугаар сарын 8-нд төрсөн гэдэг бол эрхэм зохиолч Юлиан Семенов гуай 1931 оны энэ өдөр мэндэлсэн ажээ.

Энэ кино дэлгэцэнд гарсны дараахан нь Зөвлөлт орон даяар магтан шагшиж киноны найруулагч, оператор болон олон жүжигчин бүрэлдхүүнээрээ төрийн шагналаар энгэрээ мялаахад зохиолч Ю.Сёменов, Штирлиц-В.Тихонов нар “санамсаргүй” тохиолдлоор гээгдэн үлдсэн баримт үлджээ.

“Аав” хэлмэгдлийн шуурганд өртөж энгэртээ төрийн шагналын томоохон хоосон зайтай тэр чигээрээ үлдсэн бол Штрилиц хүү 1976 онд төрийн шагнал, хожим нь баатар болтлоо хөдөлмөрийн үр шимээ хүртжээ.

 


Штирлицийн “аав” монгол кино зохиожээ   
Үзсэн: 7808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-01-05 17:28
Энэ кино 1975 онд монголд зурагтаар анх гарч билээ. Тэр уед нехер минь ЗХУ д ажиллаж бид залуухан бие биеэ их санадаг байж дээ.Штирлиц кафед эхнэртэйгээ уулздаг тэр хэсгийг узээд уйлж байж билээ. Их л санадаг байсан даа.Одоо тэр минь бурханы орноос ур хуухэд ач зээгээ харж амны хишиг буян заяаг тэгшилж байгаа.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-03 21:04
гайхалтай кино дахин дахин үзээд баймаар санагддгийм даа гайхалтай мундаг тагнуулч байжээ киноныхоо төгсгөлд эх нутагтаа ирэхэд оросууд дайн дуустал германд байх хэрэгтэй гээд буцаад явуулдаг шиг санагдаад байх юмаа хүүхэд байхдаа үзэж байж .... хэрэв Шритиц буцаад герман луу гарсан бол шууд алуулсан болов гээд л бодоод өрөвдөөд байдаг юм..... дахин дуустал нь үзэх юмсан
90.178.191.xxx [90.178.191.xxx] 2015-12-31 00:25
Naizdaa amjilt xusie! https://youtu.be/n8s9rSyCgv8
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-30 09:33
ìàø ñàéõàí ìýäýýëýë áàéíà.... Òàíû áè÷ñýí ç¿éë¿¿äèéã óíøèõ ìàø èõ äóðòàé ø¿¿...

Бидэнтэй нэгдээрэй