Шууд Chart

БНХАУ-ын Хэнань мужид баригдсан Мао Зэдуны хөшөөг буулгажээ

2016-01-09 17:09:22

Хятадын Хэнань мужид баригдсан их удирдагч асан Мао Зэдуны 37 метр өндөртэй алтлаг хөшөөг буулгажээ. Тариалангийн талбай дунд саяхан баригдаж дууссан тус хөшөөний зураг сүүлийн хоногуудад цахим сүлжээнд түгж, Мао Зэдунтай огт адилгүй байна гэх шүүмжлэл олонтаа сонссон юм. Орон нутгийн бизнес эрхлэгчид, ард иргэдийн хандиваар бүтсэн тус хөшөө 3 сая юань, өөрөөр хэлбэл 460 мянган америк долларын өртөгтэй байсан нь ч мөн шүүмжлэл дагуулж, энэ хөрөнгөөр ядуу буурай тухайн бүс нутгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй байсан гэх санал сэтгэгдлээ олон хүн илэрхийлсэн байна.

Мао Зэдуны санаачилсан Соёлын хувьсгалаас үүдэлтэй өлсгөлөнд Хэнань мужийн ард иргэд хамгийн ихээр нэрвэгдэж, хохирсон гэдэг. Иймээс тус мужид Маогийн хөшөө байгуулсныг шоглон егөөдөх хүмүүс ч олон байжээ. Энэ мэт санал шүүмжлэлээс үүдэн орон нутгийн эрх баригчид хөшөөг ашиглалтад хүлээж авалгүй, буцааж буулгах ажлыг өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлсэн байна. Улмаар өчигдөр гэхэд Маогийн 37 метр өндөр, алтан өнгөт сүрлэг хөшөөнөөс ердөө нуранги л үлджээ. Гэхдээ орон нутгийн эрх баригчид хөшөөг ямар шалтгаанаар ашиглалтад оруулалгүй, нураахаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдээгүй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын Хэнань мужид баригдсан Мао Зэдуны хөшөөг буулгажээ  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй