Шууд Chart

Сонгино хэрчихэд уйлахгүй байх арга

2016-01-22 10:57:14

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Яг энэ үед айлууд буузаа хийж, Цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа. Энгийн үеийнхээс илүү сонгино хэрчих ажил зарим хүнийг хүлээж байгаад эргэлзэх хэрэггүй болов уу. Танд  сонгино хэрчихдээ уйлахгүй байх энгийн аргаас хүргэе.

Лаа ашигла
Хажуудаа лаа асааж байгаад сонгиноо хэрчиж үзээрэй. Энэ нь сонгинын хатуу, аагтай чанарыг багасгадаг байна.

Хажуудаа ус тавь
Хажуудаа аяга ус тавиад хэрчвэл танд амар байх болно. Мөн хэрчиж байх явцдаа сонгиноо усанд норгох юм бол ааг нь багасдаг ажээ. Их хэмжээний сонгино хэрчих гэж байгаа бол бүгдийг нь арилгаж савтай усанд хийж байгаад, нэг нэгээр нь гаргаж хэрчих юм бол нулимс гоожихгүй.

Хурц иртэй хутга ашигла
Туршлагатай тогооч нар сонгино хэрчихдээ уйлахгүй байхын тулд хурц иртэй ган хутга ашигладаг байна. Энэ нь сонгино хэрчих явцыг хурдан байлгахын зэрэгцээ шүүсийг нь агаарт ууршуулж, цацруулдаггүй тул нүд хорсож өвдөхийг багасгадаг аж. Мөн хутгаа усанд дүрээд хэрчих юм бол бүр сайн үр дүн үзүүлнэ.

Ямар нэг зүйл зажил
Итгэмээргүй сонсогдож байж болох ч сонгино хэрчиж байхдаа ямар нэг зүйл зажлах нь уйлахаас хамгаалдаг гэнэ. Энэ үед хүний амьсгал, амны мэдрэхүй өөр зүйл дээр төвлөрсөн байдаг учраас сонгины ааг нулимс гаргаж дийлдэггүй байна.

Сэнс ашигла
Энэ бол хамгийн шалгарсан, бас найдвартай аргуудын нэг. Сонгино хэрчиж байхдаа сэнсээ өөр рүүгээ үлээлгэ. Сонгины аагийг сэнснээс үүсэх салхи хөөснөөр нүд чинь хорсохгүй.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонгино хэрчихэд уйлахгүй байх арга  
Үзсэн: 2840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй