Шууд Chart

Ц.Эрдэнэбаатар: Яруу найраг шүлгэн хүлэг мөн ч байнд нь адуу өгдөггүй болохоор би ногт ганзагалж очоогүй

2016-02-03 13:09:04

Яруу найргийн “Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа болж, өндөрлөлөө. Тус наадамд тэргүүн байр хүртэж, Янжинлхам бурханд “таалуулсан”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатартай ярилцлаа.  

-Урлагийн охин тэнгэр Янжинлхам бурханы ивээлд багтсан танд баяр хүргэе. Өнжүүлийн “эрх шар хүү”-гээ дэмжиж нутгийнхан тань алгаа хорстол ташиж, угтлаа даа?

-Би Өнжүүлийн цэлгэр талдаа эрх дураараа үймүүлж өссөн. Одоо ч нутагтаа яарч, Зоргол хайрхандаа золгохыг хүсч байна. “Болор цом”-ыг хүртсэн яруу найрагч найз олонтой ч өөрөө ингээд гардахад бас л сонин мэдрэмж төрдөг юм байна. Энэ их сэтгэлийг минь нутгийн маань уулс танихдаа дэмнэсэн ч байх. 20-иод жил яруу найраг бичиж, багшилсны үр шим ч гарч байна. Тэгээд ч эр хүний мөчлөгийг 33 настай дүйцүүлдэг бол би энэ идэр настай золгож буй 33 дахь удаагийн наадмаас тэргүүн байр хүртсэндээ баяртай байна. Энэ наадам зохиолч, уншигчдын хамгийн дөт гүүр. Яруу найрагч бүрийн хүслийг тээсэн болор цомыг хөлөрсөн атганд минь бариулж, их цэнгэл эдлүүлсэн шүүгчиддээ баярлалаа.

-Төв аймаг яруу найрагч олонтой. Ялангуяа ардын уран зохиолч, “Болор цом”-ын эздээрээ  бусад аймгийг хошуучилдаг?

-Манай аймаг яруу найргийн өлгий нутаг. Тэртээгээс л ахмад найрагчид маань энэ наадмын түрүүг хүртсэн. Цаашид ч олон тодорно гэдэгт итгэж байна. Нөгөөтэйгүүр Монголын утга зохиолын агуу ачааг дээрх өвгөд маань нуруун дээрээ үүрч яваа шүү.

-Энэ наадамд та хэд дэх удаагаа оролцож байна вэ. Тэргүүн байр эзэлсэн шүлгээ хэзээ, ямар шалтгаанаар бичив?

-2004 оноос хойш оролцохдоо нэг удаа тав, нэг удаа хоёрдугаар байр эзэлсэн. Энэ шүлгээ би өнгөрсөн жил бичсэн. Сүүлийн үед манайхан суурин газар руу ихээр шилжих боллоо. Амьдралын их далайд хөл алдахгүйн тулд хүмүүс хүн чанараа гээж байгаа ч юм шиг санагддаг. Ийм л их айдаст автахдаа төрүүлсэн дээ. Манайхан эртнээс суурин газарт амьдарч сураагүй, их хотын соёлыг мэдэхгүй. Тэгсэн атлаа цаг хугацааны эрхээр өнөөдөр ингэж амьдрахдаа оюун санааны их хоосрол, нийгмийг үзэх үзэл нь доройтож ч байж мэднэ. Миний энэ шүлэг зарим ухаантай хүнд таалагдаагүй нь мэдээж. Таалсан нь ч олон биз.

-Өнгөрсөн жилийн наадамд та дэд байрыг эзэлсэн. Энэ жил ногт ганзагалж ирэв үү?

-Яруу найраг гэдэг шүлгэн хүлэг мөн ч байнд нь адуу өгдөггүй болохоор би ногт ганзагалж ирээгүй. Зөвхөн шүлгээ уншаад л нөхөдтэйгээ өрсөлдөхөөр зорьж ирсэн.   

-Айргийн тавд шалгарсан найрагчдын бүтээл ямар санагдав?

-Бид хар нялхаасаа нөхөрлөж ирсэн. Ялангуяа Л.Ганзул миний амьдралд байдаг үнэ цэнэтэй хүмүүсийн нэг. Заримдаа би түүнд эрхэлж, зэмлэж ч явдаг. Ёстой л өвөр түрийндээ орж өссөн анд минь юм. Түүний шүлэг үнэхээр гайхалтай байсан. О.Цэнд-Аюуш миний шавь. Би Д.Нацагдоржийн нэрэмжит УЗНАДС-ийг төгсч, багшлахад энэ хүү надаар ном заалгаж байсан. Харин сүүлийн жилүүдэд надтай яруу найргийн энэ их том наадамд дөрөө харшуулж, айраг амсч байгаад нь баяр хүргэе.

-Таны төгсөж, ажилласан дээрх сургуулиас “Болор цом”-ын эзэн олон төрсөн нь мөн л сонирхол татаж байна?

-Д.Нацагдоржийн нэрэмжит сургууль шүү дээ. Тэгэхээр Монголын утга зохиолын их ачааг үүрч явах учиртай байж таарна.    

-Шүлэг бичиж эхлэх үеийн шаналан танд хэр их мэдрэгддэг вэ?

-Бичиж эхлэх үе надад хачин сайхан мэдрэмж төрдөг. Харин сэдвээ олохдоо, олчихоод урлаж суухад тархины их тамлан хүртдэг бол төрүүлснийхээ дараа усанд живж живж арай гэж амьд үлдсэн юм шиг тайвширдаг.    

-Ихэвчлэн ямар сэдвээр бичдэг вэ. Анхны шүлгийнхээ талаар дурсаач?

-Яруу найрагчдыг тухайн цаг үеийнхээ нийгмийн толь гэдэг шүү дээ. Өнөөдөр манай нийгэмд юу болж байна вэ гэдгийг би илүүтэй мэдэрч бичихийг хүсдэг. Зарим үед онодог бол бусад үед цагаа олоогүй тохиолдол байж таарна. Үүнийг уншигчид тунгаана биз. Анхны шүлгээ би аавдаа зориулж бичсэн. Ингэхдээ   

...Намар оройхон шувууд ганганалдаж

Нуураа цалгиан нисэн үймэлдэнэ  

Төрсөн нуурандаа эргэж хургасан дэгдээхэйгээ

Төөрүүлж ядсан эх нь манан суухыг хүлээнэ

Амьтны л үр дээ гэж аав минь санаашрахдаа

Хавартаа иргээд ирэх нүүдлийн шувуудыг хараад

Хагацаж ядан нулимс унагав ... гэж эхлүүлсэн. Тэр шувуудын ай, аав минь өрөвдөлт намайг хэтэрхий эмзэглүүлснээс утга зохиол руу хөтөлсөн ч байж мэднэ. Тэгээд ч миний аав Монголын утга зохиолд нэг их дордохооргүй шүлэгч байсан.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Эрдэнэбаатар: Яруу найраг шүлгэн хүлэг мөн ч байнд нь адуу өгдөггүй болохоор би ногт ганзагалж очоогүй  
Үзсэн: 2916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-02-15 17:17
Amjilt husej bayar hurgeye. Tsaashdaa niigemd zuv msg tugeesen Humuusiig uhaaruulsan soyon gegeeruulsen shuleg bicheereii. Uuriig chin turuulne gej ogt bodolgui uzeed suuj bailaa
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-12 19:37
МАН-ийн шоу хөтөлдөг хүн түрүүлнэ гэж ямар юм байдаг юм дэмий донгосох юм аа олж ядах юм аа
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-12 19:35
нээрээ ирэх жилээс түрүүлсэн яруу найрагчид хийморийг бэлэгдэж адуу өгдөг болвол зүгээр. аймаг нийслэлийн засаг дарга нартаа хамтарч тэднээр даалгах хэрэгтэй жил бүр тойроод хийдэг болвол таарна энэ бол боломжтой зүйл
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-12 19:35
нээрээ ирэх жилээс түрүүлсэн яруу найрагчид хийморийг бэлэгдэж адуу өгдөг болвол зүгээр. аймаг нийслэлийн засаг дарга нартаа хамтарч тэднээр даалгах хэрэгтэй жил бүр тойроод хийдэг болвол таарна энэ бол боломжтой зүйл
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-12 19:35
нээрээ ирэх жилээс түрүүлсэн яруу найрагчид хийморийг бэлэгдэж адуу өгдөг болвол зүгээр. аймаг нийслэлийн засаг дарга нартаа хамтарч тэднээр даалгах хэрэгтэй жил бүр тойроод хийдэг болвол таарна энэ бол боломжтой зүйл
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-12 19:35
нээрээ ирэх жилээс түрүүлсэн яруу найрагчид хийморийг бэлэгдэж адуу өгдөг болвол зүгээр. аймаг нийслэлийн засаг дарга нартаа хамтарч тэднээр даалгах хэрэгтэй жил бүр тойроод хийдэг болвол таарна энэ бол боломжтой зүйл
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-04 16:33
гүү та нар яах ингэж худлаа улс төржиж байдгийн. Муу л бол хойд овоохой гэгчээр МАН-ынхан болор цомыг авлаа ч гэх шиг. Би үнэндээ энэ залууг таних ч гүй, МАН-ын юмыг хөтөлдөг байсан ч яадгийн. саайн шлэгтэй л бол болоош.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-02-03 14:06
Уржигдар "Болор цом" үзэх 2 тасалбар аваад өрөөндөө ирээд интернэтээс энэ жилийн "Болор цом"-д МАН-ын бүх шоуг хөтөлдөг Ц.Эрдэнэбаатарыг энэ жил түрүүлүүлэх тохироо хийгдсэн гэж уншаад арай үгүй байлгүй гэж бодсон. Тэгтэл яг үнэн байсан. Иргэдийн хүсэн хүлээдэг сайхан наадмыг хүртэл ийм муухай хуйвалдаан болгочих юм. Эрдэнэбаатараас илүү найрагч нар байсан.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-03 13:51
багшдаа амжилт хүсэе
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-02-03 13:34
Sain bagsh sain nairagch shvv ta saihan bvhniig hvsie!!!

Бидэнтэй нэгдээрэй