Шууд Chart

Улаач Б.Анхбаяр: 2020 оноос хойш чадалгүй бөө нар шигшигдэнэ

2016-02-18 12:23:16

Бөө мөргөлийн талаар улаач Б.Анхбаяртай ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Балдангийн Анхбаяр гэдэг. 1987 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.  Угаа аваад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

-Анх бөө болох шинж тэмдэг танд яаж илэрсэн бэ. Зарим бөө хий юм харж, зүүд нойр нь эвгүйтдэг гэж сонссон?  

-Гурван жилийн өмнө ээжийн минь дүү угаа барьж боссон хүн байдаг. Түүнээс жилийн дараа намайг тодруулсан. Тухайн үедээ санаа эвцэхгүй, хоёр жил өөрөөсөө түлхсэн. Учир нь би бөө болохоосоо өмнө багаасаа шарын шашнаар дагнан Монголд 9 жил, Энэтхэгт хоёр жил сурсан лам байсан. Эсэргүүцсэн хоёр жилийн хугацаанд нүдэнд хий юм үзэгдэх, зүүд нойр эвгүйтэх, тамхины утаа гавлын яс болж харагдах, хар муу зүйл рүү далийх шинж тэмдэг илэрсэн. Бас огцом уур уцаартай болж байгаагаа анзаарч эхлэхэд Улаанбаатараас ээж маань утсаар яриад чи болохгүй байх шиг байна ир гэсэн. Ирээд багш дээрээ золгоод угаа авч байлаа. Бусад бөөгийн хэлдэг шиг онгодоо авахгүй бол үхнэ гэж хэлэлгүй, чи замбуу тивд амьдарч явах хугацаандаа хөсрий дээс шиг явна шүү гэж хэлсэн. Тэрийг нь сонсчихоод балмагдаад судалж байгаад угаа авсан даа.

-Бөө болсныхоо дараа та энэ шашны талаар юу ойлгосон бэ?

-Бөө бол шашин биш.  Зөвхөн мөргөл, тайллага ба байгаль дэлхийн энергитэй холбогддог эрчим юм. Шарын шашинд байдаг шиг судар номын хэрэг байдаггүй. Онгод өөрөө улаачаа чиглүүлж өгдөг. Улаачийн 90 хувийн чармайлт, онгодын 10 хувийн урамшууллын зохилдлогоогоор бөө хүн бий болдог.

-Угаа бариад таны амьдрал өөрчлөгдөв үү? 

-Бөө мөргөл, бөөгийн амьдрал бол эд баялагтай болгох эсвэл хоосруулах ойлголт биш. Энэ нь байгаль орчинтойгоо хэрхэн харьцах, сайн мууг хэрхэн ялгах, өөрийн сэтгэлийг яаж олох гэдэг амьдралын ухаан юм. Хүмүүсийн ойлголтоор онгод тэнгэр нь алт, мөнгө олуулаад баяжуулах, шоглож тоглоод хоосруулах гэх мэтээр ойлгодог. Жинхэнэ бөөгийн онгод бол онгодоо тоодоггүй, авах цаг нь болчихоод өөрт нь мэдрэгдээд байхад авахгүй онгодоо хилэнтүүлчихсэн тохиолдолд  шоглодог. Эрт үеэсээ бөө хүн баян цатгалан байсан түүх байдаггүй. Бөө гэдгийг энгийнээр тайлбарлавал хар энергийн оточ.

-Зөвхөн харын талынх буюу хатуу үйл хийдэг гэсэн үг үү ?

-Хар болон цагааны тал  гэж  байдаг. Өнөө үеийнхээр яривал харын эмч, цагааны эмч гэж ойлгож болно.

-Та шарын шашин судалж байсан гэсэн. Ер нь шашин гэж яг юу юм бэ?

-Миний бодлоор олныг араасааа дагуулагч, ганцхан зүйлийг шүтүүлэн итгүүлэгч юм. Буддын шашин бол нэг талаараа амьдралтай нийлдэг буюу хүнийг хүлцэнгүй номхон болгодог зэвсэг. Шашныг итгэл үнэмшлээр хүнийг төлөвшүүлдэг зэвсэг ба зөв амьдрах урлаг гэж хэлж болно.

-Тэгвэл буян гэж юу юм бэ. Ямар хүнийг буян үйлдсэн гэж тооцох вэ? 

-Буян гэдэг нь сэтгэлийн баяр баясал, ариусал юм. Ядуу хүнд өнөөдрийн хоолыг нь өгөөд өөрийн сэтгэл болон өрөөлийн сэтгэлийг дулаацуулж байна гэдэг бол буян үйлдсэн хэрэг. Сүү шиг цагаанаар санаж бодон, сэтгэлээсээ бусдад туслаж, цагаан мөрөөр амьдрахыг буян гэнэ.

-Нүгэл гэж юуг хэлэх вэ?

-Хулгай хийсэн, атгаг муу санаа, муу үйл болгон нүгэл. Муу үйлдэл бол мууг л дагуулна.

-Буддын шашинд буян, нүглийг хэмждэг жинлүүр гэж байдаг. Бөө мөргөлд ийм зүйл бий юу?

-Байдаг. Гэхдээ би онгод тэнгэрийн хэмжээнд сэтгэж чадахгүй. Нүгэлтэй хүний энерги мохчихсон байх ба тэр нь нүднээс нь илт харагддаг. Онгодоосоо сонсоход нүгэл үйлдсэн хүнд үйлийн үр ирдэг гэдэг.

-Үйлийн үр гэдгийг энгийнээр тайлбарлавал...?  

-Үйлийн үр гэдэг нь лай ланчиг, гай зовлон. Хүн амьдарч байх хугацаандаа уурын мунхаг, бодлын мунхаг, ээж, аав, байгаль дэлхийдээ хүндлэлгүй харьцах, зөвшөөрөлгүй халдаж сүйтгэх нь үйлийн үрийг дагуулдаг. Муу юм бүхэн төлөөстэй байдаг. Тэгэхээр энэ төлөөсөнд үр хойч нь гай зовлонтой явна. Энэ бол үйлийн үр юм.

-Бөө мөргөлд урд нас, хойд нас гэх ойлголт байх уу. Энэ хоёрын уялдаа холбоо гэж байдаг болов уу?

-Байгаль дэлхийтэйгээ зөв харьцдаг буянтай хүмүүс нас эцэслээд онгод болох үйлдэл байдаг ч ховор. Минийх өөрөө тийм онгод. Урд төрөлдөө хүн байгаад хойд төрөлдөө онгод болж ирлээ гэсэн үг. Бас төрмөл онгод ч гэж байдаг. Хойд болон урд нас хоорондоо маш холбоотой. Урд насандаа сүүн мөрөөр явбал хойд насандаа буюу үр хойч нь сайн явна. Гурван үеэр чинь даатгана гэдэг бол хойд болон урд насны холбоо шүү дээ.

-Хүмүүс бөө мөргөлийг удам угсаа дагадаг гэдэг. Түүнийг хүлээж авахгүй бол ямар хор уршигтай вэ?

-Удам угсаа дагадаг гэдэг бол үнэн. Харь элгийн онгод тэнгэр бууна гэж байхгүй. Онгод бол өөрийн үр удмаа сайн сайхан явуулах, хувь заяаг нь тэгшлэх, зөв мөрөөр явуулах зорилготой байдаг. Хүмүүс онгодоо авахгүй бол үхнэ гэж ойлгодог. Энэ бол худлаа. Харин амьдрал нь өдөр ирэх тусам дорддог.

-Бөө болох хүн ямар хувь заяагаар сонгогддог вэ?

-Жирийн хүний нүдээр хараад мэдэгдэхгүй. Дээд тэнгэр, ухаан цэцэн онгодууд шийддэг байх даа. Энэ бол хүмүүн төрөлхтний мэдэх зүйл биш юм.

-Сүүлийн үед бөө илт олширсон. Хорь ч хүрээгүй залуу насандаа бөө болж, эсвэл  6-7 настай хүүхдүүд онгод тэнгэр авч байна. Энэ нь зөв үү, буруу юу?

-Борооны дараах мөөг олширно гэгчээр бөө сэтэртэн их төрж байгаа нь үнэн. Яагаад бөө олширч байна гэхээр Монголчуудын туйлшрал болон мэдлэггүй багшаас шалтаалсан асуудал. Багш, шавь болох нь олон жилийн хөдөлмөр. Багш нь тухайн хүнийг удаан судалж онгодтой нь холбох уу, үгүй юу гэдгээ шийддэг. Хүн болгон онгодтой. Энэ замбуу тивд мөнгө улаан, нүд цагаан болчихоод ирж золгож буй хүн бүрийг бөө болно гэж хэлээд хажуудаа байгаа чөтгөрөө өгөөд явуулчихдагаас  үйдэж буй хэрэг.

-Өнөө үед бөө нар үйл хийчихээд хэдэн саяар нь мөнгө нэхдэг. Нэг бодлын бизнес яваад байх шиг?

-Үйл хийснийхээ төлөө зөвхөн онгод тэнгэр  юу авах ёстойг шийддэг. Улаач өөрөө ийм юм хийж өгье, тийм хэмжээний алт, мөнгө өг гэж шийддэггүй. Тухайн үйлийг онгод хийдэг болохоос улаач хийдэггүй. Өмнөөс нь шийдэж өргөл барьц нэхэж байгаа бол ичих хэрэгтэй. Баян цатгалан хүний балаг их байдаг учраас төдий хэмжээний эдийг авдаг.  Үгээгүй ядуугаас үлдсэн ганц ишгийг нь ч бүү ав гэдэг. Юу ч үгүй хүнд сэтэрхий тэвэн, сиймхий хадаг байдаг. Тэрийг нь бөө хүн баян хүний  өгсөн өргөлтэй адилтгаж авах ёстой. Учир нь тэр хүн байгаагаа барьж байна шүү дээ. Ядуу хүнээс их хэмжээний эд мөнгө нэхээд байвал тэр бөө өөрийнхөө үүргийг ухамсарлаагүй байна гэсэн үг.

-Бөө хүн ямар ёс суртахуунтай байх ёстой вэ?

-Уул, ус, байгаль дэлхийгээ шүтэж, дээдэлж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, сайн сайхны төлөө зүтгэдэг байх ёстой. Хүнд хар буруу санаж, сүрдүүлж байгаа бол өөрийгөө бөө гэж болохгүй. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Гэхдээ хатуурхах зүйл дээрээ хатуу байна. Гол нь сайн, мууг дэнсэлж чаддаг байх ёстой. Энэ бол бөө хүний хамгийн гол ёс суртахуун.

-Тэгвэл хүмүүс хуурамч бөөг хэрхэн ялгаж таних юм бэ 

-Суга руу нь гараа хийгээд үз. Жинхэнэ бөө суга руугаа гараа хийлгэдэггүй. Хуурамч бөө бол юу ч мэдрэхгүй сууна. Хувцсыг нь үнэрлэ. Өмхий үнэртэж байвал тэр бөө биш байна.

-Бөөгийн нэр хүнд унаж буй шалтгаан нь юу юм бол?

-Онгодынхоо яриаг сайн тайлж зөв учирлахгүй байгаагаас бөөгийн нэр хүнд унаж байна. Мөн ардын жүжигчид ихэсч буйгаас үүдэж байна. Жүжигчид гээд байгаа нь хуурамч бөө нар юм. Эрт үед бөө нарыг устгаж эхлэхэд гурван бөө гучин бөөгийн чадлыг авч тэнгэрт дэгдсэн.  Дэгдэхдээ бид гучин бөөгийн чадлыг авч тэнгэрт хөөрлөө. Ирээдүйд 3000 бөөг төрүүлнэ гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөө үед 3000 нь 30.000 болчихоод байна. Тэгэхээр  очиж буй бөө болон багшаа сайн таних шаардлагатай.  

-Шарын шашинд золигт гаргах гэж байдаг. Бөө мөргөлд ийм зан үйл бий юу?

-Байлгүй яах вэ. Эрт үед хүний амийг хүний амиар хаадаг байсан. “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн номууд дээр ч гардаг. Орчин үед хүний арга ухаан улам тэлж амины оронд алт, мөнгөөр хаадаг болсон.

-Ийм төрлийн хүнд зан үйлүүд хэр их байдаг вэ?

-Олон бий. Гэхдээ хамаагүй хийж болдоггүй. Эргээд улаач дээр хүндээр тусах үе байдаг. Өөрийгөө цэвэрлэж чадахгүй бол бие өвдөх, зүүд нойр эвгүйтэх гэх мэтчилэн сөргөөр нөлөөлдөг.

-Та лам байгаад бөө болсон гэсэн. Хоорондоо харшлах зүйл байдаг уу?

-Харшилдаг улаач нар байдаг. Гол нь тухайн хүнээсээ шалтгаалдаг. Би буддын шашны тарнийг ч уншина. Онгод тэнгэрээ ч залдаг. Тухайн улаач өөрөө зохицуулах хэрэгтэй.

-Бөө болгон өөр өмсгөлтэй байдгийн учир юу вэ?

-Хүн болгон адилхан хувцас өмсдөггүйтэй л адил өөр, өөр өмсгөл байна. Энэ нь тухайн хүндээ л зориулагдсан байдаг бөгөөд бусад бөөд тохирохгүй. Бөөгийн эд, хэрэгслээ өөр хүнд шилжүүлэх гэсэн ойлголт байж болохгүй.

-Таны бодлоор хуурамч бөөгийн асуудал хэзээ цэгцрэх бол?

-Бөө болгоны үгэнд битгий итгэ. Үнэн бөө юу, худал бөө юу гэдгийг нь сайн тунгаа. Манай онгод тэнгэр бид хоёрын бодлоор 2020 он хүртэл бөө төрж байгаад түүнээс хойш чадалтай нь л үлдэнэ. Чадалгүй нь шигшигдэнэ.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Д.Лхам

Улаач Б.Анхбаяр: 2020 оноос хойш чадалгүй бөө нар шигшигдэнэ   
Үзсэн: 27441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-18 07:12
holboo barih utas bnu
ulaach bna [202.9.43.xxx] 2017-09-01 18:54
vnher taalgdsan uulzaj zovlgoo avj uulzaj blhuu
зочин [202.70.46.xxx] 2017-08-05 08:46
Өөө би таван жил болж байнаа бөө болоод гэсэн шүү дээ. Намайг бөө болхоос гурван жилийн өмнө манай хамаатан бөө болсон. Жилийн дараа намайг тодруулсан. Тэгээд хоёр жил эсэргүүцээд бөө болсон юм бишүү? одоо хамаатан нь 8 жил бөөлөөд. Анхбаяр 5 жил бөөлж байгаа юм байна. Юмыг наанатай цаанатай ойлгож. Авах юмаа аваад. Гээхий нь л гээчиэж сурцгааялдаа. Нэг л их мэдэмхийрч хүч чадлаараа гайхуулсан хүмүүс. Тийм л мундаг юм бол улс орноо галын аюулаас нь салгаад. Улс орноо өрнөөс нь гаргаад, ард түмнээ гэгээрүүлэх зан үйл хийлдээ. Нэг л их хүн шүүмжилсэн улс. Комны цаанаас бол хуц ульхийг үзүүлж өгөх юмаа. Бодит амьдрал дээрээ тэгээд юу хийж мандуулаав дээ та нар.
Зочин [202.9.40.xxx] 2017-08-05 08:28
Дээрхи ком бичсэн нөхдүүд яасан их мэдэхүүдэв? Энэ залуу өөрийн ойлгосон ,үзсэнээ ярьсан байна. Нэг их засаж залруудаг нөхөд. Бас хэдэн жил болоход улаач хүн ,үйлэндээ үнэнч зүтгээд байх юм бол илүү их зүйлийг нээж олдог. Онгод тэнгэрийн үйлтэй, шашин цагийн яасанд шалз шиг наалдаад л чирэгдэж яваад ирсэн. "Эргүү мал" шиг байж байгаад л учиг тайлж,үндэс олоход зайран заятан цаашаа хатирах зам их бий. Үнэн улаач хүнд дорлигийн аминь сахиуснаас нь өөр замч үгүй. Тэр сахиусыг нь залсан хүнийг харин шашины үйлтэй холбож "багш" гээд харин их олон нөхөд алдаж яваа шүү.
bi [43.228.129.xxx] 2017-01-30 17:20
;';';
bi [43.228.129.xxx] 2017-01-30 17:19
5 jil bolchihood tahilaa ingej avch ywaad,iim ym yrij suugaa bol chi hurteh estoigool hurtej xaxa.ooriigoo tsegtelcheed bas naad tahilaa zov avchihaad ingej yrij suugaarai minii duu.
Зочин [112.72.11.xxx] 2016-12-13 23:34
5жил болж байна ... "Гурван жилийн өмнө ээжийн минь дүү угаа барьж боссон хүн байдаГ" . Түүнээс жилийн дараа намайг тодруулсан. ????????????? тайлбарлаад өгөөч хүмүүсээ 2016-5- 2011 2016-3- 2013 + 1+ 2014
Зочин [49.0.185.xxx] 2016-07-06 00:15
murgul shashin 2oo yalgahgui mangar patsaan l bnashdee
Зочин [49.0.185.xxx] 2016-07-06 00:13
iim erguu malnuud uuriiguu buu genee shashing buutei holboj bgaa bol bitgii erguut ym medehgui bol yadaj tuuh unsh
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-02-24 20:11
Боо хунд гэр бул ч. Хэрэг байкхгуй эс бол эр эмийн явдлаа зогсоож бж боо бол ламаас ч ариун байж бжоо ьолно тэгшэж бж тэнгэр онгодоо буулгна Хуний сайн муутай ноцолдох юм бол заавал хари у ирнэ ур хуухэд удам судраа нарт хорвоод оорийн хийсэн уйлийн орийн барьцаа толборт зовлонт амьдарлд улдээд ухэж яах юм бэ
Зочин [103.10.22.xxx] 2018-09-14 15:43
Юу гэнэ вэ? Удам дээрээ бууж байж бөө болдог гэсэн. Та гуай чинь уг ч үгүй, удам ч үгүй хаана залрах гээд байгаа юм бэ? Гэр бүл ч хэрэг байхгүй чинь лам нар л тэгдэг биз дээ. Үр удамгүй өвөг дээдэс хаа ч байхгүй ээ. Харийн шашин, Тангадын ёсыг дагавал ганц биеэрээ яваад хумхийн тоос болно л доо. Монголчуудын дээд өвөг Дээд тэнгэрт бий. Шарын шашин яаж орж ирснийг Цог тайж кинон дээрээс харсан биз дээ таминь ээ! Тэр зургийг Манзширын хувилгаан гэж нэрлээд бидний Монголчуудыг хуурч байна гэж Цогт хун тайж хэлдэг биз дээ! Тэр мөн ч сайхан үнэнийг өгүүлсэн шүү. Ер нь Шарын шашин гэдэг чинь монголчуудын үндсэн шашин болтлооо бидний монголчуудын толгойг эргүүлсэн харийн шашин шүү дээ. Бидний өвөг дээдсийн хүчтэй онгод тэнгэрүүдийг өөрсдийн болтлоо хувилж авсан харь түмэн. Ер нь хулгайчид. Тэрийг нь Хятадууд мэднэ. Тэгээд Далай ламыг үзэж чаддаггүй ш дээ.
Үр үндэс [103.10.22.xxx] 2018-05-14 13:43
Дээд тэнгэр үр удмаа зөв байлгаж дээшээ явдаг юм ш дээ. Чи араас нь явдаг юм за. Үр удам чинь тасрахгүй бас араас чинь явдаг юм. Ямар сахил хүртсэн лам биш дээ. Тэр чинь Буддизм шал өөр шашин юм.
95.192.130.xxx [95.192.130.xxx] 2016-02-23 18:46
Manaih bas sahustai ldaa ovog deedes man ur huuhduunhee zam moriig zaagad der n oort n itgej hundleed irsen humuust haramgui setgeleer tusaldag sain bas mundag sahius baigaa , gevch ulaach n 1 l bishee ih zan gargaad durtai uedee buulgad durgui uedee tag bolood bie toogod bhii ug n ulaach hunii mordoh estoi durem baimaar l ym mon bas ene hun zov yrisan bn. Mash ih bayrlalaa tanii Uil tan olon hund hurtej tusalj yvaarai.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-21 13:33
Buu ch biin bii gehdee , udmiin bys tengeruud zalrah yavdaal ch bii, saihan avch yavbal saihan harin hun haraaj ailiin ger bul salgaj ur huuhed unchruulj, hund haraalj hiij bien uvduuj iim myyhai uildel hiideg buu, ylaach nar iim zuil hiihgui bval sain l bn , etsiin etsest haraal hiisen ylaach nar 9 ueree zovon shu de , yhaantai amdarch , ur huuhduud ydam sydar min uldeh horvood hunii ug, ulaan mungunuus bolj myy zuil bitgii hiigeesei de , amjilt husie ta buhend
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-20 15:11
шигшигдээд эхэлчихсэн. нилээд олон улаач буруу үйлээсээ болоод хад дэрэлсэн, онгод нь саринсан. одоо ч бас шүүгдэж байгаа. 99 онгод л үлднэ
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-02-18 20:57
hutsdag lalar be muu sain luivarchid setgel medreliin ovchtei lalaruud
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-02-18 20:46
Намайг зарим нь бөө болох ёстой гэж л байсан, болоогүй, 3 жил өнгөрлөө, гэж. Ёстой өдөр ирэх тусам дордож байна өө, дордож байна. Бөө дээр очилгүй амьдарсан бол ингэж балрахгүй л байх байсан даа. Одоо урьдын адил энгийн амьдрах боломжгүй болсон бололтой.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-02-18 16:52
Manaih ongod tengertei ail.Bi ongod tengeruuddee itgedeg.Uchir ni ted yag l eh delhii baigalia hairlah.Uvgud deedsee hundleh sain muug yalgaj muug uildehgui baihiig surgadag.Mash saihan surgaali ugs ertnii domog huuch huurdug.Arhiig baga hergelhiig surgaj susgeeree arhinaas garsan humuus ch bii.Ene bol uneheer talarhuushtai zuil.Ulaach hund l ene achaag hundetgeltei avch yavah ih hariuclaga noogddog yum bilee.Mun tushee gedeg ih chuhal uuregtei.Tiim l uchraas Uvgud deedsee hundelj ug heliig ni sonsoj yavna daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-02-18 16:43
tiim shuu . Uursdiinhuu amidraliig uud ni tataj chadaagui baij bi sain lam bi sain buu gej aridag humuus icheesee dee
Үр үндэс [103.10.22.xxx] 2018-05-14 13:57
Жишээ нь, чи манайд ирж засал хийлгэхдээ хамаг бузар буртгаа орхиод явдаг болохоор чинь тэр шүү дээ. Тэгэхдээ тэрийг чинь бөөгийн гэрийнхнээс зайлуулах арга замыг бас хийх гэж бөөн үйл болдог юм ш дээ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-02-18 16:41
Uneheer chadaltai sain buu baihgui yagaad gebel huniig arhinaas gargaj chadahgui baij yuniih ni sain buu baih be dee. Hereb uneheer chadaltai sain buu baibal alia aldsan arhicdiig bugdiig ni arhinaas gargabal bi ter hund itgej boloh yum
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2016-02-18 16:36
Мөнгөө өгөөд хоосроод ирэхээрээ ямар сайн бөө байсныг мэдэх байлгүй дээ хүний амьдралыг судлаж мэдчихээд бөөгийн авгай хүүхдүүд нь хүнд ярьж явдгийг л мэдэх юм байна.Бөө биш,өөрийнхөө аав ээжийг шүтэж амьдарвал хүн бүхэнд болон амьдралд хэрэгтэй шүү дээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-02-18 16:26
Xvvxed iim deeree xoorxon yum da
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-02-18 16:25
5xan jil bolj baij yun ix yum yridg yum be kkk.bi 10 jil boolj ywa udgan biichchixlre
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-02-18 15:48
Zger marketing yum bishuu
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-02-18 15:47
Zger marketing yum bishuu
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-02-18 15:47
yoo arai2 ter sugand garaa hiigeed meddeg ch gnu sonin2 yum yarihiimaa ongodtoigoo niilj bodoj bgad yarichdag yum bizde. iim humuusd bitgii itgeldee. Buu ulaach gh neriig baastsan iin humuus l 20 ond butsahiin bga biz medehgui bol chiw chimeegui bai!!
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-02-18 14:58
Ongod zelelj tatsan ym alga yugaa shutej suudagiin heden tsugts l bn.zugeer lamiinhaa nomiig unshaad yw
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-18 14:52
Илэн далангуй ярилцаж хүний төлөө гэсэн зөв мэдээлэл өгсөн бна. Сайхан сэтгэлтэй энгийн хүн бна. Баярлалаа. Олон хүнд буян хийж яваарай. Холбогдох утас бна уу?
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-18 14:52
Илэн далангуй ярилцаж хүний төлөө гэсэн зөв мэдээлэл өгсөн бна. Сайхан сэтгэлтэй энгийн хүн бна. Баярлалаа. Олон хүнд буян хийж яваарай. Холбогдох утас бна уу?
112.72.8.xxx [112.72.8.xxx] 2016-02-18 14:36
sn buu bna vzel bodol ni mash zuw bna
119.40.103.xxx [119.40.103.xxx] 2016-02-18 14:33
чадвар алгаа чамд тахилаа хүндлэхгүй хогон дунд л байна толио хаасангүй нээлттэй байна чи л 2020 онд хорвоогоос буцах нь дээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-18 14:30
Бөө мөргөл бол бидний төрт улс зан заншил эрт өвгөд орон нутаг ёс суртахуун удам угсаа гээд чухал гэх бүх зүйлстэй холбоотой олон талтай салаа учиртай маш өргөн сэдэв ингэж зөвхөн өөрийн бодлоор нэг талыг барьж ярьж болохгүй олон нийтийн сошиал ертөнцөд тавигдаж байгаа энэ мэдээллийг бөө сөргөлийн талаар мэдэх мэдэхгүй итгэдэг ба итгэдэггүй олон хүмүүс уншиж харж байгаа шүү дээ. Ийм түүхий мэдлэг мэдээлэл олгож байгаа нь тун таагүй байна шүү
79.141.162.xxx [79.141.162.xxx] 2016-02-18 14:19
2020 Он гээд цэгцрэх эд бишээ. Цаг ямагт шигшигдэж чадахгүй нэг нь өнөө ч больж л байна. энэ бол шигшлэг. Жүжигжид хэрэг нь илрээд хэл ам татлаад өөрсдөө ямар ч сүсэггүй жүжиглэдэг учраас тэгж байгаад бас л болих л болно. Золигт амьтны амь гаргаж ч болно. Уул усны эзэн савдгаас учир явдлаа хэлж өргөл тайллагаа хийгээд ургаа модны нойтон мөчирөөр ч бас хийдэг л юм байна лээ. Эцэст нь бөө нар шидтэн бүхнийг чадагч бүтээгч биш юм шүү. Сайн сайхан амьдраад болж л байвал бөөг сонирхох хэрэггүй
202.5.198.xxx [202.5.198.xxx] 2016-02-18 13:59
хаягаа өгч болох уу
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-18 13:58
Элдэв шашин шүтлэгийг мухар сүсэгтэнгүүд,хүчгүй хүмүүс хөгжөөдөг гэж боддог. Тэнгэр,ус,галдаа залбирчихаад явж бай. Дотоод сэтгэлдээ өөрийн хүчиндээ л итгэ. Танд хэнч юу ч өгөхгүй.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-18 13:52
ТЭНЭГ МИНЬ МЭДЭХГҮЙ ЮМАА БИТГИЙ ЧАЛЧ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-02-18 13:38
Энэ хүнтэй холбоо яаж барих уу?
baagii [122.254.126.xxx] 2016-06-11 20:36
ene duu zuw yarij bna aa duugiin ajild ni amjilt husye

Бидэнтэй нэгдээрэй