Шууд Chart

ОБЕГ: Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

2025-09-22 12:57:51

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.

Түүнчлэн өнөөдрийн /2025.09.22/ 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглаж байна.

Үүрийн 04:00 цагаас хойш бороо орж, 09:00 цагийн байдлаар бороо зогсоогүй байна гэж эрлийн штабаас мэдээллээ.


ОБЕГ: Эрлийн ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй