Шууд Chart

Алба хаагчид 15 иргэний амь насыг аварч, 209 иргэний аюулгүй байдлыг хангалаа

2025-09-22 13:37:46

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.15-09.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалж, 209 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 12 нь бусад ( усны осол, зам тээврийн осол) ослын дуудлага байна.


Алба хаагчид 15 иргэний амь насыг аварч, 209 иргэний аюулгүй байдлыг хангалаа  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй