
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтраад “Хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг 2025 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 09:30-12:30 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд болно.
Өдөрлөгийн зорилго нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд оршино.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд эл өдөрлөгт хамтран оролцоно гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөг болно | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.