
Error loading player: No playable sources found
Хуулиараа төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрсэн бол төсөвт тодотгол хийнэ гэж заасан байдаг. Манайд ийм нөхцөл үүсээгүй учраас төсөвт тодотгол хийхгүй гэж ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 7 хоногт хийсэн “30 минут” уулзалтынхаа үеэр хэлж байсан. Гэтэл төсвийн алдагдал 720 тэрбум болсон, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 8,9 хувийг эзэлж байгаа гэж гэж сөрөг хүчнийхэн баримт сөхсөн. Харин өнөөдөр ерөнхий сайд Н.Алтанхуяг “30 минут” уулзалтаараа төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болсон гэх эх сурвалжуудын мэдээллийг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ зардлаа багасгах замаар хийнэ гэлээ.
Төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болсон | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.