Шууд Chart

Гайдай Шурикийн санаагаа Монголоос олжээ

2016-03-01 11:08:35

Орос, Зөвлөлтийн Ардын жүжигчин, нэрт найруулагч агсан Леонид Иович Гайдайгийн найруулсан кинонууд голдуу инээдмийн төрөлд багтдаг юм.
Тэрээр "Ы ажиллагаа буюу Шурикийн адал явдал", "Кавказад олзлогдогч буюу Шурикийн шинэ адал явдал", "Эрдэнэ нуусан гар", "12 сандал", "Иван Васильевич мэргэжлээ сольсон нь" зэрэг олон  алдарт киног найруулжээ.


 
1966 онд дэлгэцэнд гарах байсан ”Кавказад олзлогдогч” киног улс төрийн хорооны урлаг соёл хариуцсан дарга Александр Романов гэгч  “Миний шарил дээгүүр хөндлөн гараад наад киногоо гаргаарай” гээд хоригложээ. Жил гаруй архивын тоосонд дарагдан байсныг азаар ЗХУ-ын Коммунист намын ТХ-ны “генсек” Леонид Брежнев үзээд бүрэн эхээр нь нэн даруй дэлгэцэнд гаргасан юм. Тус кино дэлгэцэнд гармагцаа нэг жилийн дотор 76 сая үзэгчийг байлдан дагуулж чадсан байдаг.

Сонирхуулж хэлэхэд, Гайдай илжиг унасан Шурикийн санаагаа Монголоос олсон гэдэг. Өндөр зэгзгэр байлдагч Лёня Эх орны дайны өмнөхөн Монголын тал нутагт цэргийн алба хааж байжээ. Тэрээр шөрмөслөг, жижиг манай адууг унаад явж байгааг нь харахад хоёр урт хөл нь унжаад үнэхээрийн инээдтэй харагддаг байсан гэдэг.

Энэ  өөрийн  хөгтэй дурсамжаа олон жил бодож яваад Шурикт “шилжүүлсэн” нь хүмүүст инээд бэлэглэсэн дүр болж чаджээ.


Гайдай Шурикийн санаагаа Монголоос олжээ  
Үзсэн: 4220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
90.178.191.xxx [90.178.191.xxx] 2016-03-01 14:42
sonirxoltoi goeo tuux bn,amjilt xusie!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-01 12:11
Alexander Romanov gej neg hogiin novsh baisan yum bna
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-01 11:29
Сайн байна хүний хэлснийг мартаагүй байна.

Бидэнтэй нэгдээрэй