Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.03.06/

2016-03-06 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 27. Адъяа гараг.  Булаагч одтой, 5 шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр гэр бүлийнхэн тань таныг гонсойлгож, тэдний бэрхшээлүүдийг шийдэж өгөхөөр сэтгэл тань шаналах болно. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл хэвэндээ орно. Та хэн ч мэдэхгүй арга барилаа илрүүлж чадна. Ажил мэргэжлийн зорилгоо өөрчлөх нь мөн л эн тэргүүнд тавигдах бололтой. Хэрэв таны одоогийн хийж буй ажил таны сонирхдог зүйл биш бол ямар нэгэн шинэ бизнес эхлэх нь сайн үр дүн авчирна.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр уулыг эргүүлэх хүчтэй байна. Ажил төрөл, бизнесээ нөхөрсөг, урам зоригтой явуулна. Ажил хэргийн уулзалтуудыг албан ёсны бус нөхцөлд зоригтойгоор явуул. Ресторан, кино театрт оч. Таныг хайр, хайртай хүний тань бэлэг хүлээж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхтэй амралт зугаатай гэр бүлийн арга хэмжээ уралдаанд тохиромжтой. Наргианч хүмүүсийг олоход түвэгтэй. Хэрвээ танил талуудын хэн нэг нь элгээ хөштөл инээж онигоо сайн ярьж байвал наргианч хүн энэ мөн. Гэр бүлийн баяр ёслолд орохоос бүү зайлсхий. Энэ бүхэн асар их баяр баясгаланг өгнө. Учир нь та гэр бүл үерхэлдээ үнэнч хүн юм.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны эрүүл мэндэд хорт зуршлууд муугаар нөлөөлнө. Та эдгээр хорт зуршлуудаа сэтгэл сэргээдэг хэмээн боддог. Танд өөр нэгэн хүчирхэг зэвсэг байгаа нь таны наргианч зан чанар юм. Ямар ч нөхцөлд түүнийгээ бүү гээ. Гэрийн ажилдаа анхаараарай. Мартагдсан найз нөхөд болон хамаатан саднаа эргэх хэрэгтэй. Алдаагаа засах хэрэгтэй. Секс харьцаа болон мөрийтэй тоглоом зэрэг нь таагүй байдалд хүргэх болно


Арслан (7/23-8/22)   

Cap таны ордонд байрлахад эрч хүч нэмэгдэх ба таны нарны эхний байрлал нь таны зан араншин, шийдэмгий байдлыг онцлоно. Хангалттай зохицуулчих байсан асуудал дээр ажлын хэнээтэй хэн нэгнээс болж дараагийн хэдэн өдөрт асуудал үүсч болзошгүй. Илүү өгөөмөр бай, энэ нь урам өгөх тул угийн эмх цэгцтэй, журамтай байдлаа өөрийн давуу тал болгон ашигла. Өөрийн амьдралын хэв маягтаа нилээн хэдэн өөрчлөлтүүдийг хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхийх хэрэгтэй.


Охин (8/23-9/22)   

Бизнес, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой чухал шийдвэр гаргах өдөр. Өөртөө итгэлтэй байвал хувийн амьдралд тань тустай. Хайр дурлалаа илэрхийлж гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой цаг үе иржээ. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ. Бүх зүйл аяндаа эерэг тийш эргэнэ. Эмэгтэй хүмүүс шинэ найз ивээн тэтгэгчээс бүү зугт.


Жинлүүр (9/23-10/22)   

Завгүй өдрүүд. Та нарын зарим нь суралцах, борлуулалт хийх, худалдаж авах зэрэг ойр зуурын ажилд дарагдан их завгүй байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд гэнэт ажлаас нь шагнал урамшуулал болон цалингийн нэмэгдэл орж ирнэ. Дэврүүн сэтгэлийн нөлөөлөл цалгин хайр дурлал, харилцаа холбоо хүчтэй байна. Та ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай маш их аз жаргалтай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжтай өдөр. Найз нөхдийн зөвлөгөө эсвэл нөлөө бүхий хүний тусламж дэмжлэг ажил үйлийн цаашдын явцад сайнаар нөлөөлөх бололтой. Хайр дурлалын харьцаа ч бүтэмжтэй болох магадлал ажиглагдаж байна. Хүнтэй танилцах эсвэл өмнө нь зүрх сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэнтэй уулзаж болзошгүй. Гэр бүлийн харилцаанд туйлын ээлтэй өдөр.


Нум (11/22-12/21)   

Хайр дурлалын хувьд азтай байна. Сексээс гүн таашаал авна. Яаран шийд бүү гарга. Гэрлэхэд тохиромжгүй. Гэхдээ энэ нь та хоёрыг зөвтгөх өчүүхэн шалтгаан биш. Магадгүй хамаатан садан удаан хугацааны таагүй харьцаатай байх болно. Тэдэнд илэн далангүй байхаас татгалз. Бие барьж хаагдмал байдалтай байхыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Та дутагдаж байсан бүхнээ олж авч чадна. Хувь тавилан танд хувийн болон гэр бүлийн харилцаанд ээлжит туршилтыг илгээж байна. Болгоомжгүй үг яриа, сөрөг сэтгэл хөдлөл нь ажлыг ноцтой хүндрүүлж, хөршүүдтэйгээ болон ажлын хамтрагчидтайгаа найрсаг харьцаагаа таслахад хүргэнэ. Ихэнх нь олон таатай саналууд хүлээн авна. Эдгээрээс нэгнийг нь хүлээн ав. Яаруу сандруу бодлогогүй байдлаараа ажил хэргээ бүү нураа.


Хумх (1/20-2/18)   

Таны хүрээлэлд буй болсон шинэ хүмүүстэй болгоомжтой харьц. Танаас бүхэлдээ хамаарагч хүмүүст бүү итгэ. Энэ өдөр дэг журам, эмх цэгцтэй байдал энэ ордныхонд дутагдана. Цагийг vp ашигтай ашиглахад хэцүү байж хий хоосон яриа, уулзалт нь зорьсон зүйлдээ хуүрэхэд анхаарлыг тань сарниулах болно. Хайр сэтгэлд, гэр бүлийн харилцаанд, хүүхэд ба хамаатан садангуудыг халамжлахад таатай өдөр.


Загас (2/19-3/20)

Ажилдаа хэт махран зүтгэхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэл өндөртэй арилжаа наймааны ажил ихээхэн хэмжээний алдагдалд оруулж мэднэ. Зүүдээ эсрэгээр нь тайл. Танд яг л нүхэнд унаж хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдах бөгөөд бусад хүмүүс туслах туслахгүй байх огт хамаагүй энэ бүхнээс өөрөө гарахыг хичээ. Хэрэв тусламж авахыг үнэхээр хүсэж байгаа бол өөртөө тусалж чадах хамгийн боломжтой хүнээс л асуу.

 

 

 


Өнөөдрийн зурхай /2016.03.06/  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй