
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 12-13-нд ХӨСҮТ-ийн амбулаториор нийт 594 хүн хандсаны 552 буюу 93 хувь нь улаанбурхан өвчний сэжигтэй оношоор хандаж, 100 хүн хэвтсэн байна.
Түүнчлэн одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн хурц халдварт өвчний 452 орны 398-д улаанбурхан өвчтэй, 54 нь бусад халдварт өвчний оноштой хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 0-1 настай 17 хүүхэд эмчлүүлж байна.
Эх сурвалж: ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв
Улаанбурхан өвчтэй 368 хүн эмчлүүлж байна | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.