Шууд Chart

1500 бизнес эрхлэгч МАН-ын бүлэгт хандлаа

2016-03-15 16:23:43

Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, "Да хүрээ трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, "Нарантуул трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан ирүүлсээр байна.

Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд ханджээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр МАН-ын бүлгээс зохион байгуулсан "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт нийслэлийн худалдааны төв, хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид иргэд, найман нэрийн барааны дэлгүүр, хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсож, шийдэх арга зам, гарцын талаар ярилцав.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд ярив. Бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон, өнөөг хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн, гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн шүүмжиллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд улсад татвар төлөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг, төлөхөд ч бэлэн байна. Гэхдээ дарамт шахалтгүй төлмөөр байна гэж саналаа хэлцгээлээ.
Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаагаа иргэд төр засагт уламжилсан юм.


Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг батлахдаа худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсоогүй, ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоогүй гэж шүүмжилсэн. Бэлтгэл ажлыг сайтар базаасны дараа хуулийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсныг онцлов. Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа НӨАТ-ын хууль тус салбарт үл ойлголцох байдал үүсгэсэн гэлээ. Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэсэн ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж тусгасан. Иймд зөрчилдсөн хоёр заалтыг нэг тийш болгох, НӨАТ-ын хуулийн 14.1.4-т заасан "мах, сүү, өндөг" гэсний ард "ноос, ноолуур" гэдэг нэмж оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. НӨАТ-ын хуулийн дээрх заалтаас болж малчдын нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэх, ноос ноолуурын үнэ мах, арьс ширийнх шиг унах эрсдэлтэй, үүнд нэн даруй зохицуулалт шаардагдаж буйг иргэн н.Эрдэнэбат УИХ-ын гишүүдэд уламжиллаа.

Энэ үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын татварт жишиг татвар бий болгох саналыг тавьсан юм. Ингэхдээ хотын А, Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаагаасаа шалтгаалж энэхүү татварын хэмжээ өөр, өөр байвал ард иргэд, бизнес эрхлэгчдэд ирэх татварын ачаалал багасна, үүнийг дагаад улсад ирэх татварын орлого ихсэх боломжтой гэж байв. Түүнчлэн НӨАТ-ын хэрэгжилтээс үүдсэн бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах зорилгоор энэ хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт хийхийг шаардаж, алдаа мадгийг залруулахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн. НӨАТ-ын хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд бус орон нутагт ч тулгамдаж байгааг УИХ-ын гишүүдийг нийслэлийн дүүргүүд, аймгууд, тойрогтоо ажиллах үеэр иргэд сануулж, залруулахыг хүссэн байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх арга зам, гарцыг эрэлхийлж, дорвитой арга хэмжээ авах ажээ.


1500 бизнес эрхлэгч МАН-ын бүлэгт хандлаа  
Үзсэн: 2609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-16 12:31
Ард түмний халаасан дахь мөнгийг нэмэгдүүлэх, орлогыг нь өсгөх бодлого барьж байгаа ямарч нам сонгуульд олонхийн дэмжлэг авна. Улс эх орны төлөө гэж худлаа хоосон тоо, өсөлт ярьж хүмүүсийн толгойг эргүүлж сонгуульд нийт массын дэмжлэг авна гэсэн амьдралаас тасархай бодлого ярьвал хэн ч сонгохгүй. Улсын эрх ашиг, улс төрд анхаарал хандуулж хувийн эрх ашиг, өнөөдрийн үнэн төрх болсон хувийн амьдралаа мартаж хэн сайн улс төр ярьсанд нь сонгуулиар санал өгдөг тийм тэнэг хүмүүс байхгүй гэдгийг сана.
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-03-16 10:59
Ардчилсан хужаа нар бархиралдаж байх шив та нарыг хэн тэжээж байдагийг мэдэхуу улсад 1 ч татвар толж узээгуй ачилагчин хархнуулаа
124.158.110.xxx [124.158.110.xxx] 2016-03-16 09:41
MAN zasaglaj baih ued tatvar dandaa undur baidag baisan. Naadah chini shou bolj bn.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-16 09:28
Шал худлаа сонгуулын сурталчилгааг энгэж эхэлж байгаа нь МАН-н буруу юм. Нас нь дууссан намтай нөхөрлөж байгаа хүмүүс их л алдаж нэр хүндээ гутааж байна даа хөөрхий
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-03-15 23:47
jijig delguurt hetsuu bna jishig tatvartai bolgoj uguuch
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-03-15 23:30
Ene huul uneheer tsagaa oloogui
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-15 22:14
МАН ы урбаник Лхагважав л би хууль батлуулж чадлаа л гээд байсан шүү дээ одоо өөрдийнхээ хийснийг яаж болиулах гээд байгаа юм бэ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр юм болж байх шив дээ
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-15 21:59
ene huuli mash zuv huuli bolson shyy yavaandaa daschihna aa.Dandaa orlogoo nuudag bsan garuud l suuj bna
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2016-03-15 20:42
НӨАТыг татвартай андуурч тэнэгтдэг малнууд эдийн засгийн наад захын мэдлэг байхгүй байна гэсэн үг шүү. Энэ чинь ашгийн татвар огтхон ч биш шүү дээ, давхар ашгийн татвараа төл гэж байгаа юм даа. Томоохон сүлжээ дэлгүүрүүд нь НӨАТын буцаалтаа авчихна шүү дэ, харин жижгүүд чадахгүй. Тэгэхээр жижгүүдийг хумиж том сүлжээ дэлгүүрүүдийн бизнесыг цэцэглүүлэх гэсэн далд санаатай бгаа биз. Энэ бол ард түмнийхээ эсрэг хийж байгаа төрийн томчуудын амин хувиа бодсон өөрсдийнхөө ашгийг нэмэх гэсэн үйлдэл гэж шууд харагдаж байна. Ихээхэн ашгаас нь бид зулгагаад байгаа байхгүй юу
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-03-15 20:01
biznes erhlegcn nar ingej handaj bnaa gedeg cnin ediin zasag bolohoo baisniig haruulj bna, ardiin nam sanald ni anhaaraltai handaj saijruulah bodlogoo onobcntoi gargah heregtei, oor naidah uls toriin hucnin alga bna snuu dee, er ni daraagiin songuuliin ongiig todorhoilj bnaa daa, ene uil uabdal
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-15 18:43
Татвар дэндүү дарамттай бна. Эхний жилүүдэд татвараас чөлөөлдөг байх хэрэгтэй бна. Ашиг үйл ажиллагаа нь тогтоод ирэхэд нь татвараа аваачээ. бага орлоготой бага л ашиг байгаа, гэтэл тэр бага ашгийн 50 хувийг нь хуу хамаад татвар нэрээр улс авчихдаг. тэр улсад орсон мөнгө яг эзэндээ очихгуй та нар шиг эрх мэдэлтэй нь тендер нэрээр авна, баяжина, таргалана.
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-15 18:31
Хэнч байсан орлого олж байгаа бол татвар төлөх нь шударга шүү дээ, Их бага цалин авдаг бүх л хүмүүс татвараа төлөөл байгаа ш дээ, Хууль харин гайгүй зөв гарсан шүү дээ, Улсыг бүртгэлд бүртгүүлсэн тоотой хэдэн нь татвараа төлж байгааюм, Тиймээс энэ гомдол шударга биш. МАН буруу л юм хийж байна даа........
202.179.17.xxx [202.179.17.xxx] 2016-03-15 18:19
эдийн засаг нь навс унаад , гадаад валютын ханш тонгочиж , орлого хумигдаж бизнес бараг зогсож , бөөн өр зээл нэхэгдэж , байхад юун үхсэн ацны нөат вэ !!! Муу дээрээ муухай, муухай дээр улцан , Улцан дээр долир , Долир дээрээ бурантаг !
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-03-15 18:13
Dandaa tanai namyg sanhuujuuldeg avligachid baina shuu dee? ichreech.
49.0.185.xxx [49.0.185.xxx] 2016-03-15 17:59
tatbariin daramt ih bgaa bolohoor l ter oor haana handah be de
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-03-15 17:51
Naaduultaiga sain zuuraldaad av songuuli blh gj bna huviasaach gargaad ugch mgdgui shu
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2016-03-15 17:35
энэ наймаачдыг баривлаач ээ? ардчилсан намынхаан?
90.188.253.xxx [90.188.253.xxx] 2016-03-15 17:22
1500 бизнес эрхлэгч бүр Сонгуульд зориулж МАН-д хуульд зааснаар 1500000 өгчих хэрэгтэй . ТЭГВЭЛ ХАРЖ ҮЗНЭ ШҮҮ.
90.188.253.xxx [90.188.253.xxx] 2016-03-15 17:16
МАН та нараас санал авах гэж цуглуулсан. Эрх баригч болвол та нараас татвар авч л таараа.
90.188.253.xxx [90.188.253.xxx] 2016-03-15 17:15
Татвараа сайн төлөх хэрэгтэй
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-03-15 17:03
tiimee vneheer daramttai bga ene nuat tuluh. jijig biznes erhlegchded hvndeer tusch bna
112.72.15.xxx [112.72.15.xxx] 2016-03-15 16:57
татварын дарамт их байна шүү

Бидэнтэй нэгдээрэй