Шууд Chart

Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахад Засгийн газрын нөөц сангаас 948.3 сая төгрөг гаргана

2016-03-16 14:46:16

Манай улс улаанбурханы эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онд 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас энэ өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. 18-30 насныханд улаанбурханы эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

“Шийдлийн цаг”-аар өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх болон тус салбарын удирдлагатай холбоотой асуудлыг ярьж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нар оролцсон.
“Шийдлийн цаг” өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх болон тус салбарын удирдлагатай холбоотой асуудлаар болж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нар оролцлоо. - See more at: http://zasag.mn/news/view/12531#sthash.DcTTuJVD.dpuf

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо. Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд, резидентурт сурч байгаа эмч нарыг татан оролцуулж байгаа. Эмч, ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохоор Эрүүл мэнд, спортын сайдын багцаас хөрөнгө гаргаж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбар эзэнгүйрсэн, ажил назгайрсан зүйл байхгүй, ажлаа цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа гэж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ. 

Мөн энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргаар Д.Нямхүү даваа гарагт томилогдсон байна. Хуучин ажиллаж байсан туршлагатай учраас ажил албан тушаалд дасан зохицох, суралцах хугацаа байхгүй. Ажлаа чанартай сайн гүйцэтгэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд үүрэг болголоо.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахад Засгийн газрын нөөц сангаас 948.3 сая төгрөг гаргана   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-16 17:44
Нармай ламбаа нас намбандаа бай л даа, Эрүүл мэндийг сүүлийн 4-5 жил сүйрүүллээ шүүдээ чи худлаа гулгахаас өөр юу гийгүүлсэн юм бэ, уллан бурхангүй улс болсон гэж дэлхийг хуураад одоо яаж байна, 948,0 сая төгрөг гэдэг бол АН-ынхний идсэн нэг оройн хоолны мөнгө шүү
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2016-03-16 15:18
Сайдыг сарын хугацаагд тмоилдог хуультай. Ажил байтугай ард түмний амьдрал, амь эзэнгүй байхад эн муу төгцөг эзгүйдээгүй гэж хэлэх эрх байна уу Та зүгээр ажилаа өгөөд авсандаа ормоор юм

Бидэнтэй нэгдээрэй