
Иргэдийн дунд ихээхэн гардаг “Эрүүл мэндийн салбарынхан хүнд сурталтай” гэх ойлголтыг арилгахын тулд Эрүүл мэнд, спортын сайдын “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тушаал батлагдан гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Уг тушаалаар хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчлэх, эрүүл мэндийн ажилтны сахилга хариуцлагыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах, тусламж, үйлчилгээний алдаа зөрчил гаргахгүй байх, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, тодорхой ажил зохиох, үр дүнг тооцон, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийг ил тод болгох талаар эрүүл мэнд, спортын байгууллагын удирдлагад тодорхой үүргийг өгсөн.
Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаторийн хүлээгдэл дунджаар тав хоног, хэвтүүлэн эмчлэх орны хүлээгдэл долоо хоног байна. Энэ нь 2015 оны 3 дугаар улиралтай харьцуулахад амбулаторийн хүлээгдэл дунджаар найман хоногоор, хэвтэн эмчлэх орны хүлээгдэл дунджаар 15 хоногоор буурсан дүн гарчээ.
Нийслэлийн дүүргүүдийн хувьд авч үзвэл эрүүл мэндийн байгууллагын хэвтэн эмчлүүлэх орны хүлээгдэл их, ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт эмчилгээний тасгийн орны хүлээгдэл хамгийн удаан буюу нэг сараас дээш хоногтой байна. Энэ сарын сарын байдлаар тусламж, үйлчилгээний нийт 25 алдаа, зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нэмж мэдээлэхэд, 2015 онд тус яаманд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хувьд нийт 3.050 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэж хариу өгсөн 2.843 буюу шийдвэрлэлтийн хувь 93.2 байгаа аж.
Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам
Хэвтүүлэн эмчлэх орны хүлээгдэл 7 хоног байна | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.