Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.03.20/

2016-03-20 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 12. Адъяа гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 12 цаг 30 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэр бүлийн амьдрал хэвийн тайван байна. Хүнд хурц нөхцөлд ч хэрүүл маргаанд хүрэхгүй. Хэрэв та дотны хүндээ анхаарал халамжтай байвал тэр ч мөн танд тэгж хандана. Бусдын дэргэд мөнгөний асуудлаар түүнийг бүү зэмлэ. Санаандаа орж ирсэн зүйлийг шууд ярьж, дараа нь харамсалтай байдалд орохоос сэргийл.


Үхэр (4/20-5/20)

Аюултай өдөр. Таны амьдралын эрч хүч доод төвшинд байна. Хууран мэхлэлт, түншүүдтэй харьцах хий хоосон харьцаа, сэжигч, хардамтгай, гомдомтгой байдал тань эрс бодлогогүй алхам хийх шалтгаан болж болзошгүй. Хувийн амьдралд сэтгэл гонсойлгосон үйл явдлууд учирч болзошгүйг анхаар. Хайртынхаа бэрхшээлтэй асуудлуудад анхаарал тавьж түүнийг нь хамтран шийд. Орой үдшийн цагаар ганцаар бүү яв. Ялангуяа хөршүүдтэйгээ үл ойлголцох байдал бий болох магадлалтай тул биеэ хянаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Гэртээ ойр байж эргэн тойронд байгаа боломжийг эрж хай. Ганц бие хүмүүс гайхалтай хүнтэй танилцаж, романтик харилцаа тогтооно. Эмнэлэгт хэвтэж буй найз нөхөд хамаатан садан дээрээ очиж тэднийг баясга. Тэдэнд цэцэг, шинэхэн жимс авч очвол тэднийг баяр хөөртэй болгоно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ спорт болон олон нийтийн арга хэмжээнд оролцох болно. Гэр бүлээрээ сайхан амарч чадах төлөвлөгөө гарга.


 Мэлхий  (6/22-7/22)   

Гаднын нөлөө, буруу зөвлөгөө нь ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Магадгүй бүх ажлыг л хийхэд хэцүү байх болно. Шийдэх асуудлууд эхний шатанд тавигдана. Урьдын хайртайгаа учрах бөгөөд өмнөх явдлаа санагалзан дурсана. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээ орчин тойрныхонтойгоо хуваалцана.


Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Гэхдээ энэ нь биеийн эрүүл мэнд юм шүү. Харин сэтгэлийн эрүүл мэнд базаахгүй байдалтай байгаа бөгөөд үүнийг та зөвхөн өөрөө л анагааж чадна. Тэсвэр тэвчээртэй байж, бусдын нууц явуулгад бүү авт. Харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Ахуйн цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхааралтай бай, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна.


Охин (8/23-9/22)   

Үзэл бодлоо хамгаалах шүүмжлэлт өдөр. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Урьдын хэрүүлийн үргэлжлэл бололтой. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Холоос ирсэн хүмүүстэй харилцсанаар гэмтэл авч, урам хугарах бололтой. Биеийн хүчний хөдөлмөр хийх, шинэ танилтай болохыг цээрлэ. Харанхуй газар, ганцаардлаас зайлсхий. Өөрийн байр суурийг тогтоох, найрсаг байхад хүчээ чиглүүл.


Жинлүүр (9/23-10/22)   

Ичимхий бүрэг зан, хэт мэдрэмтгий байдлаа ялан дийл. Эрэгтэйчүүд санхүүгийн алдагдалд орж болохыг од эрхэс анхааруулж байна. Эмэгтэйчүүдийг шинэ танилууд хүлээж байна. Гэвч хайр дурлалын энэ роман удаан хугацаагаар үргэлжлэхгүй сэтгэл гонсойлгосон, гомдлоор дуусах магадлалтай. Гэвч үүнд сэтгэлээр унах хэрэггүй танд удахгүй аз ирнэ гэдэгт итгэ.


Хилэнц (10/23-11/21)   

Эрсдэлтэй үйлдэл, үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Шинэ түншүүдтэй харьцахад амжилт олохгүй, харин хуучны найз нөхөд, хамаатнууд тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Гэр бүлийн хүрээнд идэвхтэй амрах, аялах, хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Согтууруулах ундаа бүү хэрэглэ. Үүнээс болж хэзээ ч засаж залруулж болохгүй алдаа гарах магадлал маш өндөр байна.


Нум (11/22-12/21)   

Олон сайхан уулзалтууд болно. Мөн олны өмнө үг хэлнэ. Эдгээр нь танд ажил хэргийн нөхөрсөг олон хэлхээ холбоо тогтооход тусална. Биеэ авч явах тал дээр анхаар, хэлэх үгээ бодож хэл. Идэвхтэй амьдрал, хөнгөн, найрсаг уур амьсгал, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна. Баталгаа нэр төрөө ухамсарла. Өөрийнхөө хувийн орон зайг алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно.


Матар (12/22-1/19)   

Ходоодондоо анхаар. Хурц хоолноос болгоомжил, ердийн зөвлөгөө сайн авч бай. Сексийн чадвар, зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрч хүч өсөх байдлыг дээд зэргээр ашигла. Ганцхан агшинд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Та магадгүй ямар нэгэн ойн арга хэмжээнд уригдана, тэнд та өөрийн бүх сайн чанарыг харуулж чадах болно. Биеийн тамирын дасгал, харилцаа, бүтээлч байдал гарна. Энэ нь дотны хүнтэй эсвэл хүүхдүүдтэйгээ холбоотой байна.


Хумх (1/20-2/18)   

Цэвэрлэгээ хийж хэрэггүй эд зүйлсээсээ салах өдөр. Бие даан боловсролоо дээшлүүлэх оюун санааны хөгжилд таатай байна. Дотоод ертөнц болон гадаад нөхцөл байдлаа цэгцтэй болго. Өнөөдөр ажил хэргийн сургалт арга зүйн ном зохиол худалдан авахад сэтгэл хангалуун үлдэнэ.


Загас (2/19-3/20)

Амьдралын бүх салбарт сайн цаг үе таны амьдралын бүх зүйл сайн сайхан тогтвортой байна. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Өөрчлөлтөөс бүү эмээ, энэ нь таны гэр бүлд эд баялаг энх тунхыг авчирна. Та хэдийгээр аль хэдийн хайр дурлалтай учирсан ч хэн нэг өөр хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж, бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.

 

 


Өнөөдрийн зурхай /2016.03.20/  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй