Шууд Chart

Н.Номтойбаяр ба Монгол төрийн эмгэнэл

2013-10-01 08:12:03

2000 оны дунд үеэс л Б.Нямтайширийн хүү Номтойбаяр гэх нэр сонин хэвлэлээр анх гарч эхэлснээс хойш багагүй он жил өнгөрчээ.  Харин УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүнийг тойрсон хэл ам, хэрэг төвөг сүүдэр мэт салахаа байж гээд хэлчихэд нэг их хилсдүүлсэн хэрэгт унахааргүй болсон байна.

Өнөө хэр нь хэзээ МАН-д элссэн нь тодорхойгүй Н.Номтойбаярыг У.Хүрэлсүхийн үед хүчээ авч, НАМЗХ-гоор дамжин МАН-ын бага хурлын гишүүн болсон гэдэг. Улмаар 4 жилийн турш Дорнодын тойрогт их бага хэмжээгээр үзэгдэж, харагдаж бас бусыг амжуулж явсаар УИХ-д суух мандатандаа сонгогчдоор тамга даруулж, халдашгүй дархан эрхтэй болсон.

Гэвч түүнийг олонд танигдаж эхэлсэн тэр үеэс гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл хэвлэлийн хуудаснаас, цахим ертөнцөөр харагдах нь тун ховор байлаа. Харин ч нэн ховор ан амьтан болох уулын баавгайг агнасан, айлын бүсгүйг бусад нөхдийн хамт шоглосон, банкны захирлыг зодсон, авилга өгсөн гээд олон асуудал ар араасаа хөврөн гарсаар аж. Хамгийн сүүлийнх нь хүйтэн мэс хүний биед хүргэсэн хэрэг.

Бурхнаас заяасан хувь тавилангаараа хөрөнгөлөг айлын хүү болж төрсөн Н.Номтойбаяр өнөөдөр тэрхүү мэснийхээ хэргийн талаар сийхгүй худлаа ярьж сууна гэх мэдээлэл өөрийгөө өмгөөлсөн мэдэгдлийнх нь дараахнаас цацагдаж эхлээд байгаа. Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн, халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн эрхэмд онцгой эрхтэйгээр худлаа ярих дархан эрх боломжийг Үндсэн хуулиас олгоогүй л байлтай гэж халаглах хүмүүс ч олшрох янзтай.

Чухам юу дутлаа гэж хүний өөдөөс хүйтэн мэс барьж танхайрсныг нь мэс гаргасан, мэс хүргүүлсэн хоёр мэдэх ч өөрийнхөө хийсэн үйлдлийг огт хийгээгүй юм шиг бусдад нялзаан ярихын цаад учир юу байв гэдэг хардлага ч өргөжих шинжтэй.

Цахим мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл, иргэдийн үлдээж буй сэтгэгдлээс шинжихэд “хууль хүчтэй юу, Н.Номтойбаяр хүчтэй юу” гэсэн хоёр туйл руу мэдээллүүд хэвийгээд эхэлчихсэн нь тод харагдана. Н.Номтойбаярыг хүчтэй болгож байгаа зүйл бол мэдээж түүний нэг насаараа  идэж барахгүй өв хөрөнгө. Тэрхүү хөрөнгө мөнгөний өмнө “хууль” хөл алдах уу, аль эсвэл төрийн төмөр нүүрийг харуулах уу гэдэг хүлээлт нийгэмд бий болчихсон байгаа нь хэнд ч нууц биш болсон байна.

Хэрэг явдал өрнөсөн МУИС-ийн нэгдүгээр байрны замын эсрэг талд байрлах “Le Triskell” ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хамт чухам хэн хэн байсан талаар мэдээллүүд харилцан адилгүй байгаа ч “Шинэ дэлхий”  телевизийн захирал Э.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, “Мунзуй” хочит Г.Нямдорж, хутгалуулсан гэх 36 настай н.Баттулга нарын хүмүүс байсан нь эхний ээлжинд эл болчихоод байгаа юм.

Ямар ч байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүйтэн мэсээр танхайрсан нь хөдөлшгүй үнэн гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдээд байгаа. Тиймээс хэргийг шалгаж дуустал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирлаж байна.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрүү үүсгэн, шалгаж байгаа бөгөөд үйл явдлын гол баримт болох рестораны гадна, дотно бүх  бичлэгийг хураан авсан гэнэ. Энэхүү бичлэгээс хэн нь чухам үнэн, хэн нь худал яриад байгааг нэг мөр шийдэх тул хэргийг шалгаж дуустал бичлэгийн  талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Хэрэв УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр анхнаасаа худлаа ярьсан нь хуулийн байгууллагаар тогтоогдох юм бол УИХ-аас түдгэлзүүлэх асуудал хөндөгдөхийг үгүйсгэх аргагүй  юм.

Харин УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 14 цагаас хэрэг явдлын талаар хэвлэлийн бага хурал хийж, нухацтай тайлбар хийх сурагтай байна.  Гэвч энэхүү хэрэг Монгол төрийн нэрг хүнд навс унаж байгааг нотлоод өгөв.

Хутгалуулсан, хажууд хараад сууж байсан, өдөж, турхирсан хэн боловч хогийн хулгайч, дээрэмчин бүр алуурчин байсан байж болно. Муу үйлдэлтэй, муугаар амьдарч ирсэн хүнээс ямар ч үйлдэл гарахыг үгүйсгэх аргагүй, нийгэм ч тэрхүү үйлдлийг жигшин, буруутгадаг. Харин хэрэг үйлдсэн, эс үйлдсэн нь тодорхойлогдоогүй ч болж буй үйл явдалд нэр холбогдож, Монгол төрийн түшээгийн нэр хүндэд сэв суулгаж, үүгээрээ Монгол төрийн уруу дорой байдлыг тодотгож өгсөн Н.Номтойбаярыг юу юунаас илүүтэйгээр жигших хүн олон байж болох юм.

Монгол улсын төр түшилцэж, түмэн олноо төлөөлж, үнэн цагааны төлөө ажиллана, амьдрал ахуйг чинь өөд татах хууль тогтоомжийг батлана хэмээн амлаж гарч ирсэн, Монголын улсын 76 нэрийн хуудасны нэг хүйтэн мэсээр хүн хутгалсан хэрэгт нэр холбогдоно гэдэг нь өөрөө зүйд нийцэхгүй асуудал байлтай.

Гэтэл сүүлийн үед төрийн түшээд нь хэл амаараа бус салаавчаар ойлголцож, жагсагч тэмцэгчид нь буу шийдэм агсаж, гаж гэхэд дэндүү гаж жишгийг тогтоогоод эхэлчихэж. Төр түшиж, түшилцэж асан эрхмүүдийн ухамсрын доройтол ийм хурцаар илэрч, салаавчийг ердийн хэрэглээ болгож, буу шийдэм, хутга шөвгийг юун түрүүнд агсаад ирэхээр үр хүүхдэдээ хойч үедээ ард иргэд бид юугаа хэлж, яаж амьдрахыг тулгах хэрэгтэй болж байгаа нь энд Н.Номтойбаяр хүн хутгалсан эсэхээс илүү чухал болсон мэт. 


Н.Номтойбаяр ба Монгол төрийн эмгэнэл  
Үзсэн: 5667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.183.xxx [180.235.183.xxx] 2013-10-02 18:37
ӨӨР ӨНЦӨГӨӨС ХАРЖ БОЛОХГҮЙ БАЙНА ТЭГЭХЭЭР НОМГҮЙ БАЯРЫН Л БУРУУ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА . 2 БАМАРУУШТАЙ БААВГАЙН АН ХИЙСЭН ХЭРЭГ БАС БАЙСАН ЮУ БОЛСОН БОЛ .......... БАС Л ХЭН НЭГЭНД БУРУУГАА ТОХООД ӨНГӨРСӨНҮҮ ? ХҮМҮҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДВАЛ БУРУУГАА ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-02 09:38
Tor Nomtoibayariig hamgaalj uldehuu, zailuulahuu gedgiig hariya... Toriig hudaldaj avj chadah bel mongo n Nomtoibayart baigaaa l baigaa daaa... Tegj chadah l batsaan shuu...
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2013-10-02 00:40
монголын түүхэнд газар сэндийлж баялагаа худалдаж ард түмнээ доромжилж төр бузарласан энэ мэтийн удам дамжсан хулгайч нарыг дэлхийгээс зайлуулаад алиачээ таминээ хараал идсэн ман намынхан энэ новшоо далдруулаач
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-10-01 21:14
нохойн гөлөг
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-10-01 19:41
Ene Homtoibayariin yos zyigyi ene duraaraa zan turiin yalzral bish MANiin yalzral munguur handivaar yamarch alban tushaald hyrch boldogiig MAN haruulj bna .Haa bna ter shudarga arhag Nyamdorj bolon busad novshnuud mungund amaa ydyylsen har hognuud .MAN l hunii hugjil sangiin mungu buund n ugch bj /sangiin said Hayanhyarvaa/ gargaa bizdee 1ter bumaar . Iim baij MAN iinhan ard tymnee boldog dyr isgej bitgii hutsatsgaa .
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-10-01 18:45
Dornodchuud ichig ichig
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-10-01 17:32
Zuv bichsen b.a ym l bol salaavch gargasan mes barisan Humuus uls orniig yaj udirdah ve? Chyort
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-01 16:25
Худал яриад хэр хол явахыг нь харах юмсан. Тэр рестораны бичлэг нь дэлгэгдвэл ч Номтойбаяр нэг мөсөн сүйрэх байхдаа кк кк кк... Харин тэр сонгосон сонгогчид нь өрөвдмөөр юм даа...
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2013-10-01 15:16
SETGUULCH SAIHAN HELJEE, ENE NIIGEMD ILUU CHUHAL ASUUDAL BAISAAR BAIHAD ENE METIIN ARCHAAGUI, MEDRELIIN GAJIGTAI BAS DONTOI ER YANHANII ASUUDAL BOL TORNII TSAANA!
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-01 15:08
Номтойбаяр, Тамбаяр болжээ... Дорнодчуудаа Тамбаяраа татаж аваачээ...
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-10-01 14:51
Монгол төрийн ГУТАМШИГ. ГУТАМШИГ.
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-10-01 14:50
Дорнодчуудаа ном, ёсгүй Номтойбаяраа огцруулаачээ Сонголтоо зөв хийгээчээ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-01 13:20
хүн баян байж болно гол нь төр түшилцэж байж дандаа шорон оронгоор явсан нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн хүнийг бид ямар хүн гэж ойлгох ёстой юм бол дээгүүрээ ийм байдалтай байхаар чинь ард түмэн 76 гишүүнийг хараахгүй яадаг юм ойлгомжтойшдээ
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2013-10-01 13:19
Номтойбаяраа зүгээрээ. Эр хүн л юм чинь бааранд яагаад орж болохгүй гэж. Тэгээд янз бүрийн хүмүүстэй таарч л таарна болохгүй байгаа муусайн юмнуудтьай муудаж сайдаж л таараа. Нямтайширын хүүхэд гэхээрээ л болохгүй гэсэн юм байхгүй биз дээ. Үүний төлөө ТӨР яачаад байгаан. Төрийхөн гэж янз бүрээр л худлаа хуурмаг зүй хийж байна. Бензиний үнэ нэмэхгүй гээд байсан яалаа. Төрийн бодлогыг эсэргүйцээд байгаа тэр захиралуудад л төр төмөр нүүрээ үзүүлээ ч. Ийм жоохон юмаар битгий ард олныхоо сэтгэлийг гол зүйлээс холдуулаад байгаа ч
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2013-10-01 13:09
Зүгээрээ Номтойбаяраа. Эр л хүн юм чинь баранд орно тэгээд муусайн юмнуудтай сайдаж муудаж л таараа. Үүний төлөө ТӨР яачаад байгаан сүртэй гэж. Хэний ч дүү, хүүхэд алдаж л таараа Нямтайширийн хүүхэд гэхээрээ л тийм байдаг юм болов уу. Шал сүртэй юм
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-01 12:17
Дорнодын сонгогчид ямар нэгэн байдлаар хөдөлгөөн өрнүүлж, энэхүү гишүүнээ татаж аваачээ... Та нарыг хөөдөж байна даа...
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-01 12:15
iim humuus ulsorniig joloodono ch gej yu bhad hogjino ch gej yu bhav.yls torooos hagarsan bayn nohduudee zailuulachee.ajil hiij bgaam uu da.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-01 12:13
yaanaa mongol ulsiin ui hurald hog shaaruud ordog bolj deee.iim toriin tushee bidend hereg bolhgui naad hunee zailuul.
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2013-10-01 12:05
yamar shn bichee ve unen yum uneneeere l shndaa munh huh tenger minii ivegee
69.140.103.xxx [69.140.103.xxx] 2013-10-01 11:54
uuu IIM UAMIIG SONGOCOH XOXI HI EEEEEEEEEEEEEEEEEE
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-01 11:43
óäàì ñóäðààðàà õóëãàé÷ õ¿í áîë Íîìòîéáàÿð
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2013-10-01 11:22
Дорнодынхон хүртэл номтойбаярыг гараад ирэхээр гайхсан шүү дээ.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-10-01 09:19
Номтойбаяр удам дамжсан баян өв хөрөнгөтэй хүн биш, Эцэг Нямтайшир бол НАХ-ын тагнуул байхдаа Геологийн яамны улсын нууцыг хариуцдаг нөхөр байсан юм.Түүгээрээ баахан хэрэгтэй газрын лиценз аваад зараад алт ухаад баяжсан албан тушаалаараа улсынхаа баялгийг хуссан нэг бэртэгчин хулгай шүү дээ. Намууд мөнгөтэй хүнд хайртай болохоор мөнгөөр албан тушаал УИХ-ын гишүүн болсон нэг товарищ яах аргагүй Номтойбаяр. Түүний өрөөсөн гутлууд төрд олон бий. Суурь хүмүүжилгүй тэр нөхөр үнэн дүрээ ард түмэндээ харуулчихлаа. Ийм лалар бас ганц Номтойбаяр бас биш ээ! МАН шинэчлэгдэнэ гэж юу байхав. аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн үхсэн хүмүүсийн залгамжлагчид болох гэж өвчигнөх хэрэггүй байхаа. Хэн сайн юм түүнийгээ дэмждэг, хэн муу юм хийнэ алдаа дутагдлаа хүлээж чаддаг, нэгдмэл зарчмаар явмаар юм даа. Нам бол хэнд ч хэрэггүй бүлэг улсын ашиг сонирхол. Төрийн бодлогыг төрийн ухаанаар хэрэгжүүлж улс орноо хөгжүүлмээр юм. Тийм биш Номтойбаяр мэт хулгайч нарын хүүхдүүдийн аяыг дагана гэж юу гэсэн үг вэ?
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-01 09:00
Nomtoibayariig Ulsiin Ih Hurliin Es Zui horoond shalguulah heregtei sh dee... Dornodchuud medlegtei huniig bish, mungutei huniig songoj baidag tun gorigui ee... Eguulen tatah heregtei sh dee...

Бидэнтэй нэгдээрэй